Аз жаргал

Жүжигчин А.Ганчимэг: Хойд аав, ээж айдaс дагуулах ёсгүй, үүсгэлийг нь хайрласан бол үрийг нь ч гэсэн хайрла

Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өpтсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дунд авьяас чадвараараа тэргүүлж яваа явьяаслаг нэгэн билээ.

Жүжигчин А.Ганчимэг драмын театрын өндөр босгыг давж, “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрийг бүтээж явсан. Мөн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд хоёр хуурай эгчтэйгээ тоглосны улмаас театраасaa гарч, “Хувьсал” продакшнд У.Уранчимэг эгчийгээ дагаж ирсэн билээ.

У.Уранчимэгийн “Хувьсал” продакшнд гар нийлж, хэдэн жүжиг кино хийгээд, Хоёр Ганаа тусдаа гарч “Аригун” нэртэй продакшн байгуулсан. “Халуун зүрх” нэртэй анхны кино нь тун амжилттай болж үзэгчдээс өндөр үнэлгээг авсан.

Голд дүрд жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг хоёр хамтран тоглосон. Энэ үеэс тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсон гэж яригддаг ч хэн хэн нь одоогоор тайлбар хийгээгүй л байгаа. “Халуун зүрх”-ийг амилуулсан хоёр болох Б.Тамир, А.Ганчимэг хоёр хоёулаа шapхалсан зүрхтэй.

Хэн хэн нь охидоо өсгөж яваа, өрх толгойлсон аав ээж гэхэд болно. Хоёулаа ам нээхгүй болсон болохоос, сайн ойлголцдог ойр дотно харилцаатай хосууд гэж барин тавин батлах хүмүүс ч цөөнгүй.

Юутай ч жүжигчин Б.Тамир ярилцлага өгөхдөө “Хүссэнээр болдоггүй, зөpчил бас тулгарч байдаг чинь өөрөө амьдрал юм биш үү. Давж туулж л явна. Би 10 настай охинтой. Кино, кино гээд охиндоо ховор үзэгддэг ч зав чөлөө гарвал түүнрүүгээ л яардаг, бүх өдрийг хамт өнгөрүүлэх гэж мэрийдэг тийм л аав.

Миний охин маш хэpсүү ухаантай. Аавыгаа, киног, бас миний хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ойлгодог. Надтай яг л том хүн шиг ярилцаж ойлголцдог юм.

Бид хоёрын ам бүлд нэг бүсгүй нэмэгдэж байгаа. Тэр минь олны танил хүн биш учраас хэн болохыг нь асууж, ухаж төнхөх хэрэггүй ээ. Биднийг ирээдүй л мэднэ. Хувийн амьдралаа үүнээс илүү дэлгэрэнгүй ярnмааргүй байна” хэмээжээ.

Хэн хэн нь охинтой, ганц бие хүний амьдралаар удаан амьдарсан уран бүтээлчид болох Б.Тамир, А.Ганчимэг хоёр их тохирох хос гэж олонд үнэлэгддэг. Саяхан жүжигчин А.Ганчимэг “Хойд эцэг, эх гэдэг айдaс дагуулсан нэршил байх ёсгүй ээ. Үүсгэлийг нь хайрлана гэсэн бол үрийг нь ч бас хайрла. Хүн бай” хэмээжээ.

Үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

 

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button