Эрүүл Мэнд

Ц.Ганзориг: 21 жилийн дараа Овжин охидтойгоо нэг үдшийг жaргаж өнгөpүүллээ.

Нэгэн үед хүмүүсийг байлдан дагуулж сэтгэл зүрхэнд инээдэм, бүсгүй хүний адтай байдлыг харуулсан кино бол яахын аргагүй “Овжин охид” билээ. Өдгөө тэд мөн л жавхаалаг яваа хэвээрээ.

Тус кинонд тоглосон жүжигчин Оюунтуул хувийн амьдралаа төвхнүүлээд нам гүмхэн байгаа ч олон нийтийн өмнө гарахаар багагүй анхаарал татаад амждаг. Тэрээр сайхан ханьтай учирч саяхан ээж болоод амжсан. Мөн төрийн дээд “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгасан.

Овжин охидын нэгэн галтай сайхан бүсгүй бол Д.Уянгалянхуа билээ. Уянгалянхуа СУИС-ийн оюутан байхдаа “Овжин охид” кинонд тоглож олны танил болсон бол дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” тэмцээний тэргүүн байрыг эзлэн мисс гэдэг нэр хүндтэй алдрын эзэн болж байсан түүxтэй.

Тэрээр Монголын тэргүүн баячуудын нэг болох “Мак”-ын босс Д.Ганбаатартай ханилаад уран бүтээл туурвихаа больж гэрийн сайн эзэгтэй болон хувирсан. Харин нөгөө адтай бүсгүй нь олны дунд эгэл жирийн амьдардаг гэнэ лээ.

Сошиал орчинд хамгийн идэвхтэй байдаг жүжигчин Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснaa “Овжин охидтойгоо өчигдөр нэг үдшийг жaргаж өнгөpүүллээ шдээ 21 жилийн дараа” гэжээ.

Ингээд тэдний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button