амжилт

Нэвтрүүлэгч Б.Ичинхорлоогийн охин Дэлгэрмаа хатны дүр бүтээжээ.

МҮОНРТ-ийн нүүр царайгаар дархлагдсан чансаатай хэдэн сайхан нэвтрүүлэгчид бий. Тэдний нэг нь Б.Ичинхорлоо яахын аргагүй мөн. Тэрбээр СУИС-ийг үеийн хэдэн нөхөдтэйгээ жүжигчин мэргэжлийг эзэмшиж төгссөнийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэхдээ түүний нэвтрүүлэгчийн төрх нь илүүтэй үзэгчдэд хоногшсон биз ээ.

Шадар сайд С.Амарсайхан Б.Ичинхорлоо нар гурван хүүхэдтэй. Ууган охин болох Б.Дэлгэрмаа нь Ч.Ичинхорлоогийн өмнөх амьдралаас мэндэлсэн. Гэхдээ С.Амарсайхан маш сайн аав гэдэг. Ээжтэйгээ усны дусал мэт адилхан охин, яг ээжийнхээ мэргэжил, замналaaр явж байгаа билээ.

Б.Дэлгэрмаа 2012 онд СУИС-ийн ангийн нэгдүгээр курсын оюутан байхдаа “Ану хатан” кинонд Галдан хааны бага охин Юмчихайн дүрийг чадварлаг бүтээж байжээ.

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн охин Б.Дэлгэрмаа энэ дүрд тоглосноороо урлагийн ертөнцөд анх хөл тавьж байгаагаа зарлаж байжээ.

Зүс царай төдийгүй эзэмшиж буй мэргэжлээрээ ч ээжийгээ дуурайсан энэ охин удахгүй алдар цуутай жүжигчин болно гэх хүлээлт олны өмнө үүссэн. Анхны кинондоо тоглooд 8-9 жил, их сургуулиа төгсөөд 4-5 жил болсон ч мэргэжлээрээ тууштай ажиллаж, гол дүр болон гялалзсангүй.

Ноднин Ч.Ичинхорлоо охин Б.Дэлгэрмаагаа өөрийнхөө оронд нэвтрүүлэгч болгохоор бэлдэж байна гэсэн шуум яваад байсан ч бас л чимээгүй болсон.

Алдар нэр, авъяас билэг тийм амар ирдэггүй гэдэг нь бололтой. Уг нь хөрөнгө зоорио яривал тэрбумтан аав, нэр алдарт хүрсэн ээжтэй, Хотын дарга, Шадар сайдын охин үеийнхээ жүжигчдээс нэг л ялгарч цойлж чадсангүй гэсэн хүмүүсийн шүүмжлэл.

Тэгвэл энэ бүх яриаг үгүйcгэсэн мэт хэсэг чимээгүй байсан тэрээр нэгэн шинэхэн уран бүтээлтэйгээр эргэн иржээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Тэгри Чину ОАУСК удахгүй дэлгэцнээ гарахнээ. Бүтээлч, хөдөлмөрч, авъяаслаг, чадварлаг уран бүтээлчид, кино багтай хамтран ажилласандаа маш их баяртай байна. Удахгүй дэлгэцээр уулзацгaaя” гэжээ.

Түүний тоголсон кино удахгүй олны хүртээл болохнээ. Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button