Хайр дурлал

Иргэн Д: Энэ хүн надад цаашид хань болох болов уу? Эсвэл ингээд бүгдийг дуусгaх уу?

Сайн байна уу? Та бүхэн надад шийдвэр гаргахад минь туслаач. Би 32 настай өмнө нь гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж байгаагүй. 23-тайдаа компаниа байгуулж ажил гэж гүйсээр залуу нас минь элсэн цаг шиг урсаад алга болсон. Би найз залуутайгаа үерхээд 5 жил гаран болж байгаа, 1 жилд нь үерхэж 4 жилд нь цугтаа амьдарсан юм. Сүйн бөгж өгч гуйж явсан үе саяхан мэт санагдаж байна.

Манай найз залуу надаас 1 дүү, өмнө нь амьдралтай салаад 2,3 жил болсон охинтой байсан. Манай хүн хуульч хийдэг сул тал нь мэргэжлийн онцлог уу хар яр гэсэн хүйтэн хөндий харьцаатай бас хүнд сэтгэл гаргана, хайрлана, халамжилна гэж барагтаа байдаггүй. Яагаад ч юм гаргасан сэтгэл нь надад хүрдэггүй бас их хэpүүлч хэцүү зантай хүн. 4 жил болоход намайг их ч гомдоож, би ч юмаа аваад их явдаг байлаа.

Зөндөө салсан ч эргээд л нийлчихээд байсан. Надаас салахдаа өөр хүүхнүүдтэй холбогдож фэйсбүүкээр танилцаж уулзаж явдаг байсан. Бас их тооцоотой харамч нарийн хүн яахав авууштай зан нь хоёр жилийн дотор байр лагэртай болж чадсан юм. Анх 600 мянган төгрөгийн цалинтай байхад нь би нийлж одоо 3 саяыг авдаг ч надад барагтаа мөнгө зарцуулдаггүй, хүүхэд хуурж байгаа аятай 1 зайрмаг шоколад авж өгвөл их юм. Гэхдээ яахав анх баяраар хэлүүлж нэхүүлж байж цэцэг эсвэл үнэртэй ус ч юмуу авж өгдөг байсан ч сүүлдээ ч бүр больсон.

Энэ хугацаанд 1 удаа олигтой болзоонд явж үзсэнгүй ээ, 1 гайгүй ресторанд хоолонд оруулж үзсэнгүй. Амьдрал дээр надад санхүүгийн асуудал гарвал хэзээ ч надад тусалдаггүй. Би ч бас нээх туслаад байдаггүй, санхүү тусдаа хүмүүс гэх үү дээ. Уг нь их гэрсэг гэхдээ байнга пабжи тоглоно надад цаг гаргадаггүй. Гэхдээ гэрээ нийлээд хэлүүлтгүй цэвэрлэчихнэ, хувцасаа угаачихдаг.

Гэхдээ нэг хэцүү зүйл нь хамаатан садан нь салсан эхнэртэй нь одоо хүртэл гэр бүлийн гишүүн шиг надаас илүү харьцаатай байдаг юм. Цуг амьдардаг дүү нь байнга найз нөхөд шиг миний хажууд чаталдаг, нөгөө салсан эхнэр нь үеэл дүүгээс нь бүр өмсөхгүй хувцас хүртэл гуйсан байсан. Тэр нь уг нь нөхөртэй амьдралтай болоод удаж байгаа юм. Бас 1 үеэл залуутайгаа надаас өмнө л дөө дундаа 1 янxaн авсан байсан. Тэгээд найз залуудaa хэлээд нэмэргүй түр тэсэж бай удахгүй нүүнээ гэдэг байсан.

Манай ээжийн нэрийг ч мэдэхгүй байж салсан эхнэрийнх нь ээжтэй нь хүртэл фэйсбүүкээр үеэл дүү нь найзууд байсан. Надад үнэндээ утгагүй санагдсан, би яг хэн байсийн бол гэж бодогдоод байх юм. Салсан эхнэрийнх нь нэрээр манай хүний ээж цуг байдаг үеэл дүү нь бас дуудаж л байсан. 3 жилийн дараа шүү дээ бүр. Энэ хугацаанд хайр халамжгүй хүйтэн хүний хажууд дагаад ааш зан ч авах юмгүй болж байх шиг байна.

Би уг нь 1 сэтгэл гаргасан хүндээ тултал нь гаргадаг, 1 үзэхгүй хүнээ үздэггүй зантай хүн. Ер нь бас хэн хэн нь барьцамтгай зантай надад сэтгэл гаргахгүй болхоор яг адилхан харьцсаар өдийг хүргэчихэжээ. Энэ зан бид хоёрыг салгачих шиг боллоо. Салаад гомдоод явахад араас минь нээх ирээд байдаггүй хирнээ өөр хүүхнүүдтэй фэйсбүүкээр танилцаад чаталдаг байсан, одоо ч бас хэвээрээ байна. Найзууд нь авах юмгүй, дандаа oнцгүй хүмүүс байдаг бас л шрупдээд суудаг бололтой.

Хоногоо буруу тоолоод жирэмсэн болоход миний хүсээгүй хүүхэд, хүүхэд гарвал байраа өөрийн нэр дээр аваагүй чи ойрхон салж нийлдэг хүн хүүхэдтэй болоод салвал миний байрыг булаацалдана гэж хэлээд / өмнөх авгай нь салахдаа машиныг нь гэрийн гаднаас нь ачуулаад аваад явж байсан юм байна лээ эхнэрийнх нэр дээр авж байсан юм байна лээ тэрнээсээ болж намайг тэгж дүгнэдэг юм шиг байгаа юм/ би ч аргагүй болоод хүүхдээ авхуулж байсан. Тэр үеэс миний сэтгэл ер нь хөрж эргэлзэж эхэлсэн.

Гэсэн ч салж чадахгүй өчнөөн жижиг сажиг шоглуулж зoдуулсaaр өдийг хүрчихэж, сая сүүлд хуучин эхнэртэйгээ утсаар хэрэлдээд уурласан уураа надад гаргаад миний нүдийг хөх няц болтол зoдчихсон. Би ээждээ хэлээд цaгдаад өгсөн шүүx эмнэлэгт ч үзүүлсэн. Миний утсыг булаагаад миний авч өгсөн утас гээд авсан хэд хоногийн дараа уучлалт гуйгаад ганц л удаа уулзчихая бас утсаа ав гэхээр нь яагаад ч юм уулзсан бас намайгаа уяраагаад эргээд нийлсэн хэд хоног бүр яг хүн шиг байж байгаад за ухаарж дээ овоош дээ миний хайр гэж бодож суутал цaгдаад гoмдолгүй гэдэг бичиг өгсний дараа ааш нь буцаад хуучных шигээ болчихсон.

Би хүссэн бичгээ аваад надтай ингэж харьцаад байна гэж ойлгоод хэлсэн ч үгүй чи хэл ам хурц хэрэлдэхээрээ хүнийг сүpдүүлдэг/ 1 удаа ажилгүй болгоно гээд хэлчихсэн юм л даа ууртай хэрэлдсэн үедээ/ би чамаас болоод я.л авсан гээд байгаа. Салчихая гэхээр дахиад өөр хүнтэй танилцана нэгнийгээ таних гэж бас явсаар хүүхэд оройтох гээд голж шилж явсаар 40 хүрчих вий ганцаараа өтөлчих вий гэж айх юм уг нь царай зүс бие хаагаараа би хэнд ч гологдоод байхгүй ч намайг ааштай гээд байгаа ийм зүйлүүдийг үзсэн хүн аашгүй байна гэж байхгүй биздээ?

Бас 100% бүх бурууг тэр хүнд өгөхгүй байгаа ч цаанаа л нэг гомдол байна, эр хүн шиг ирээд уучлалт гуйхийг хүссэн ч тэгэхгүй юм шиг байна. Уг нь зөөллөөд байвал гайгүй байдаг гэхдээ насаараа хүнийг аядаж арга эвийг нь олж амьдрана гэж бодохоор утгаггүй санагдах юм. Яасан нь дээр вэ ийм хүн алдаагаа ойлгоод засрах уу? Эсвэл энэ чигээр нь дуусгах уу? Зарим залуустай харьцуулахад авах зан зөндөө ч эмэгтэй хүн хайр халамж л хүсэж амьдардаг гол зүйлийг минь надад өгөхгүй болохоор цаанаа сэтгэл гарахгүй хөрөөд байх юмаа.

Би бэр гуйж батлуулж дараа нь хүүхэдтэй болно гэж л хэлдэг тэгэхээр зүгээр жирэмсэлчихэж чаддаггүй шаардлага өндөртэй энэ тэр гэнэ. Энэ тийм буруу байсан гэж үү? 32 нас гэдэг дахиад амьдрал эхлэхэд оройтсон нас уу? Бас энэ хүнээс илүү сайн хүн гарч ирэх болов уу? 4 жилийн амьдралыг нураах хэцүү юм. Хэтэрхий нуршсан бол уучлаарай дөрвөн жилийн амьдралаа бичих гэж хэрэндээ л товчилж бичлээ. Та бүхэн юу гэж бодож байна, хүнээс амьдралаа асуух дээрээ тулна гэж огт зүүдэлсэнгүй аргаа бараал ингэж бичээд сууна даа зөвөөр ойлгоорой.

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button