Зөвлөгөө

Алмаз эрдэнийн талаар таны мэдвэл зохих 7 зүйл

Мянга мянган жилийн турш алмаз эрдэнийн чулуу нь хүмүүний сэтгэлийг хөдөлгөж, алмайруулж ирсэн. Эртний грекчүүд алмазыг бурхны нулимс хэмээн итгэж байсан бол ромчууд тэнгэрээс унасан оддын үйрмэг гэж таадаг байжээ. Харин египэтүүд алмаз эрдэнийн бөгжийг ядам хуруундаа зүүдэг байсан нь ядам хуруунаас зүрх хүртэл хайрын судас гүйдэг гэж үздэгт байв. Алмаз эрдэнийн чулуу нь олон олон түүхийн эзэн байсан бөгөөд гоо үзэсгэлэн нь бусад үнэт чулуунаас хамгийн ховорт тооцогддог.

Энэхүү гайхалтай чулууг хэрхэн сонгож, худалдан авах талаарх хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

1. Үнэт чулууны карат гэж юу вэ?

Алмаз эрдэнийн жин нь дэлхий дахинд нэг хэмжүүрээр хэмжигддэг нь карат юм. Карат гэдэг үг нь арцны ногоон модны үрийг нэрлэдэг нэрнээс үүсэлтэй ба чулууг жинлэхэд ашигладаг байжээ. Нэг карат нь 0.2 граммтай дүйцнэ.

2. GIA болон GIA сертификат гэж юу вэ?

GIA гэдэг нь Америкийн үнэт чулуу судлалын институт (Gemological Institute of America) гэсэн үгийн товчлол юм. Нэг каратаас илүү агууламжтай үнэт чулуу бүрт GIA сертификатийг өгдөг ба уг сертификат нь чулууны чанар, нарийн мэдээллүүдийг гэрчилдэг.

3. 4С гэж юу вэ?

4С нь GIA-гаас гаргасан алмаз эрдэнийг үнэлэх дэлхийн стандарт юм. Энэ нь өнгө, тунгалагшилт, зүсэлт, карат (colour, clarity, cut, carat) гэсэн үндсэн шалгуурууд ба алмаз эрдэнийн үнэ цэн, чанарыг тодорхойлоход ашиглагдана.

Алмаз эрдэнийн өнгө нь англи цагаан толгойн D-Z хүртэл өнгөгүйгээс шар, бор, саарал байна. Үсэг бүр алмазны өнгийг ялгадаг. Ямар ч өнгөгүй бол D, саарал байвал Z байна.

Тунгалагшилт нь ямар ч өөгүй буюу “Flawless”-ээс нүдэнд харагдахуйц өөтэй “Included 3” хүртэл хэмжигдэнэ.

Алмаз эрдэнийн зүсэлт нь түүнийг гялалзуулдаг гол зүйл. Зүсэлт нь маш сайн буюу “Excellent”-ээс муу зүсэлттэй буюу “Poor” хүртэл байна.

4. Яагаад алмаз эрдэнийн өнгийг D үсгээс эхлэн тооцдог вэ?

GIA 4С стандартыг гаргаж ирэхээс өмнө алмазны өнгө нь А-С хүртэлх үсгээр тооцогддог байсан. Зарим тохиолдолд АА, ААА гэсэн өнгө гарч ирсэн нь төөрөгдөл дагуулж байсан учраас бүхнийг шинээр эхлэх үүднээс D-Z үсгүүдээр тооцох болжээ.

5. Яагаад нэг алмаз нөгөө алмазаасаа илүү гялалздаг вэ?

Алмазны гялалзах чадвар нь зүсэлт болоод 4С стандартынхаа үнэлгээнээс шалтгаална. Төгс, тэгш хэмт зүсэлттэй байх тусам гэрэлтэх чадвар нь нэмэгдэнэ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button