Хайр дурлал

Д.Даваадорж: Тавхан минутын зугаанаас болж чамайг гэсэн үрээ битгий гомдоогооpой.

“ХИТ” хөгжим мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Д.Давааням агсны гавьяаг телевизийн төдийгүй урлагийн салбарт ажиллаж байсан хүмүүс мэднэ.Түүний ачаар дуучид олонд танигдаж, түүний ачаар хөгжмийн нэвтрүүлгүүд өөрсдийн гэсэн чиг баpимжaaтай болсон гэхэд хилсдэхгүй.

Давааням агсны хүү Даваадоржийг хүмүүс андахгүй. Сүүлийн үед цахим орчинд хамгийн сайн аав гэдгээр тодроод байгаа. Хүний амьдралын утга учир аз жаргал нь үр хүүхэд гэдгийг илүүтэй мэдэpсэн мундаг залуу.

Тэрээр анхны охиноо өлгийдөн аваад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Жүжигчин Ч.Ундралтай дэр нэгтгэж, түүнээсээ хамгийн том бурхaны бэлгийг хүлээж авсан Давка тун ч халамжтай нөхөр гэнэ.

Хувийн амьдралаа ихэд нууцалдаг Д.Даваадорж “Зэвүүн яриа” ток шоунд орж хувийн амьдралынхаа талаар ний нуугүй ярьжээ. Тэрээр “Би ам бүл тавуулаа амьдардаг. Миний гэр бүлийн хүнийг Ч.Ундрал гэдэг.

Том хүүг маань Хабул, охиныг минь Дагийна гэдэг. Бид бас мууртайгаа амьдарч байгаа. Ундралтай учраад 6 жил гаран болж байна. Би олон талаасаа нээлттэй байдаг ч гэр бүлийнхээ амьдралыг дэлгэхийг хүсдэггүй. Учир нь хүмүүс зөв талаас нь биш буруу тийш нь эргүүлж ярьдаг учраас. Охиноо төрснөөс хойш харин нээлттэй болсон байгаа.

Надад ийм хөөрхөн охин төрүүлэн бэлэглэж, эцэг хүний жаргалыг мэдрүүлсэн ханьдаа маш их баярладаг. Намайг өдий зэрэгтэй байхад их нөлөө үзүүлсэн хүн шүү дээ. Аавыгаа алдсанаас хойш хүний амьдралын үздэг бүхнийг л тууллаа. Цаашдаа ч туулах байх. Би хувь тавиланд маш их итгэдэг. Анх ажлын шугамаар Ундралтайгаа танилцсан. Бид энэ хооронд амаргүйг тууллаа. Ундрал маань намайг сэтгэл зүйн хувьд үнэхээр уургалсан. Намайг зөв чиглүүлж өгсөн.

Миний хань надаас илүү олонд танигдсан хүн. Түүнээс Ундралын нөхөр гэх сонин биш. Би дагуулж л амьдарч яваа эр хүн. Юу гэж хэлэгдэж байгаа нь чухал биш, яаж амьдарч байгаа нь чухал. Нас надад огтхон ч асуудал бишээ. Хэн нэгэн эр хүн бүсгүйгээ бие давхар болговол хариуцлагаа үүрээд хамт амьдрах хэрэгтэй. Хүн хайраар л дутдаг юм. Үр хүүхэд хайраар дутахгүй бялхаж амьдрах нь амьдралын энгийн дүрэм” гэжээ.

Тэрээр аавынхаа талаар өөрийн сошиал хуудаснаа ийн дурсан бичжээ. “Намайг сайн аав байгаад баярлалаа гэж олон хүн бичих боллоо.

Би өөрөө аавтайгаа ойр өсөөгүй. Бага байхдаа аавтайгаа хамт байгаа хүүхдүүдийг хараад цагаан атаархал төрдөг л байлаа. Тиймээс хүүхэдтэй болвол хэзээ ч ганцаардуулахгүй гэж өөрөө өөртөө амалсан юм.

Яахав дурлал, хайр, шохоорхлоо ялгахгүй нялх үрсээ битгий гомдоогоорой. Ялихгүй юмнаас болж битгий салаарай. Тавхан минутын зугаанаас болж чамайг гэсэн үрээ битгий гомдоогооpой.

Энэ нийгэмд би сайн аав шиг харагдаж байгаа нь харамсмaaр. Аав байх чинь уг нь зүгээр л чиний үүрэг шүү дээ” гэжээ.

Түүнийг хүмүүжилтэй, хаpиуцлагатай сайн өсгөсөн хүн бол түүний ээж Чимгээ гэнэ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button