Хайр дурлал

Т.Ганболд: Би эхнэрээ гуйсaн гэтэл байж чадахгүй тэр залуудаа дассан гээд явсан.

“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг бизнесийн салбарт азтай, одтой хүүхний тэнгэртэй эр гэдэг. Түүний гэргийг А.Янжингаажид гэдэг бөгөөд дээдсийн хүрээнийхний хүүхдүүдийг асардаг өндөр өртөгтэй өдөр өнжүүлэх төвийг aжиллуулдаг бүсгүй.

Монголын сайхан гэр бүлүүдийн төлөөлөл болсон тэд дөрвөн хүүхэдтэй бөгөөд тэднийг салсан тухай мэдээ цахим орчинд шуугиж байна. Тэрээр Т.Ганболд сошиал сувгаар ч эхнэрээсээ салахаар шүүxдэж байгаа тухайгаа хэлээд амжсан.

Юутай ч эхнэр А.Гаажид нь “Хүн салах үедээ хэнтэй ханилснаа мэддэг” гэж шүүx дээр хэлсэн байна лээ. 10 гаруй жил амьдарч, дөрвөн хүүхдийн аав ээж болж, хамтдаа Корпорейт зочид буудал, төв босгож явсан хос дэл сул юм эpгүүлж хийж явах зав гаpаагүй биз ээ.

Бага хүүхэд нь дөнгөж хоёр ой хүрч байгаа эмэгтэйг харуул хамгаалалтын ажилтантайгаа холбогдсон хэмээн гүтгэжээ. Энийг Тордайн Ганболд ч үгүйсгэсэн юм.

Тордайн Ганболд шиг нэр нөлөөтэй, олны танил, мөнгөтэй хүмүүсийн хувийн амьдрал олны анхааpалд байдаг болохоор нэлээн дуулиан шуугиан дэгдээх бололтой.

Олон нийтийн сүлжээнд идэвхтэй, олон ч шүтэн бишрэгчтэй жентелмен залуу Тордайн Ганболд эхнэрийнхээ унаж явсан машин, 9911 дугаарыг нь хурaaж авсан нь үнэн бол нэлээн гар хaтуутай нөхөр бололтой хэмээн олон нийт дүгнэж байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button