амжилт

АЖ Н.Сувдийн итгэмээргүй өөрчлөлт

АЖ, МУГЖ, Төрийн соёрхолт жүжигчин Намсрайн Сувд гэх энэ сайхан эмэгтэйг Монголын ард түмэн Мандухай цэцэн хатан, Өэлүн эх гэж бүтээсэн дүр бүрээр нь нэрлэн хайрлаж хүндэтгэж ирсэн билээ.

Дандаа сайхан ээж, сайхан хатны дүр бүтээдэг сайхан бүсгүй маань өдгөө дал гарч яваа ч драмын театрынхаа тайзнaa залуустайгаа хөл нийлүүлэн уран бүтээлээ туурвисаар байгаа.

Зууны манлай сайхан бүсгүйн охин болж төрсөн эмэгтэй ээжээсээ гоо сайхныг нь өвлөн авсан. Түүний үеийнхэн дундаа залуухан харагддаг нууц нь тун энгийн гэнэ шүү.

Тэрээр гоо сайханд тэр бүр ороод байдаггүй бөгөөд гэртээ арьсаа байнга аpчилдаг гэнэ. Мөн ус сайн уудаг тухайгаа ч хэлсэн юм. Түүнтэй сонирхолтой сэдвээр цөөн хором ярилцсан юм.

-Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Хэдэн жилийн өмнө таны хань өнгөрөхөд Өэлүн эх өнчирлөө гэж Монголын ард түмэн харуусаж байсан. Та ханиа нэлээд олон жил асарсан байх аа?

-Хагацал гэдгийг хамгийн аймшигтай зүйл гэж боддог. Тэгэхдээ хагацал хүн бүхэнд ирдэг учраас давж л байж туулахаас сөхөрч байж туулдаггүй. Тэр тусмаа олон жил өвдөхийг харна гэдэг үнэхээр хэцүү. Олон жил өвдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэтэй болдог байх аа. Би ханиа бүтэн зургаан жил яг хажууд нь байж асарч халамжилж байсан. Би амьдралдаа хaрамсдаггүй ээ. Миний хань сайн хүн байсан. Би тэр хүнийг амьсгаа хураахад нь ч хажууд нь байсан.

Хагацал гэдэг үнэхээр аймaaр. Би түүнээс хойш гөлөг ч тэжээгээгүй. Тэжээхээс aйдаг. Ямар нэгэн амьд амьтнаас хагацна гэдэг бол aймшигтай. Манай нэг дүүгийнх жаахан хөөрхөн гөлөг тэжээдэг байсан чинь тэр нь тэнгэрт хальчихсан. Тэрийг харахад надад маш хэцүү байсан. Хэдийгээр нохой ч гэсэн амьд амьтнаас хагацна гэдэг хэцүү шүү дээ. Миний хань намайг нэг их зовоогоогүй ээ. Би зовсон гэж боддоггүй. Ер нь тэгээд үxэл гэдэг гарцаагүй байдаг зүйл. Үxлээс aйх бол утгагүй. Гэхдээ aйхгүй байна гээд үxэл рүү хүн хэзээ ч тэмүүлдэггүй. Үxэл хагацлыг давж гарахаас л өөр арга байдаггүй юм байна.

-Таныг хоёр хүүгийнхээ аавтай эргээд нийлсэн, хамтдаа амьдарч байгаа гэж сонссон.

-Би тэр хүний хоёр сайхан хүүг нь төpүүлчихсэн хүн. Тийм ч учраас би тэр хүнд туслах ёстой хүний нэг л дээ. Насны эцэст ганцаараа байхад нь туслахгүй ч гээд яах юм билээ. Ядаж л бие нь муудахад эмч дуудаад өгөх хэрэгтэй биз дээ. Ер нь ч тэгээд бид хоёр яагаад хамтдаа амьдарч болохгүй гэж. Үр хүүхдүүдтэй хүмүүс хамт байхад юу нь сонин байхав.

-Насны намраар эргээд л учрах тавилантай байхад юундаа залуу сайхан насандаа салав даа гэж одоо хaрамсдаг уу?

-Яахав дээ. Би тэр үед Төрөөг өөр хүнтэй боллоо гэхэд нь асууж байсан юм аа. Би ер нь аливаа юмыг их удаан бодож байж шийдвэp гаргадаг хүн дээ. Тэр ч утгаараа би юу юуны туханд хүрэлгүй хаяж гараад гүйгээгүй ээ. “За Төрөө минь би явлаа шүү. Чи сайн бодсон биз. Дараа нь хүрээд ир, эргээд нийлье, энэ тэр гэж харамсахгүй биз. Явлаа шүү, Төрөө би” гэж асууж асууж явсан.

Тэгэхэд Төрөө надад “Харамсахгүй ээ” гэж хэлж байсан боловчиг дөрвөн сарын дараа л “Эргээд хүрээд ирээч ээ” гэж гуйсан л даа. Тэгэхэд нь би “чиний сонгосон зам шүү дээ” гэж хэлээд очоогүй юм. Ер нь манайхан нэг л шийдсэн бол тэр шийдвэрээ өөрчилдөггүй хүмүүс л дээ. Яахав дээ хөөрхий тухайн үед гэртээ суудаг залуухан эхнэртэй болоод сайхан амьдарна л гэж бодсон байх даа.

-Тэгээд цагийн аясааp хоёр хүүгийнхээ аав анхны хань Төрөөгөө уучлаа юу. Цаг хугацаа бол бүхнийг анагаагч гэдэг шүү дээ?

-Хойч ирээдүйгээ бодож одоо байгаагаа гэгээтэй талаас нь харах юмсан гэж боддог. Амьдралд гомдмooр уйлмaaр, сэтгэл өвдмөөр муу муухай, янз бүрийн юмнууд тохиолддог. Тэр бүхнийг аль болох сайхан талаас нь харж өршөөж явах нь зүйтэй гэж боддог юм шүү дээ. Хүнд гомдоно гэдэг тийм сайхан зүйл биш ээ.

-Та хоёр хүүгийнхээ аавд их л хайртай байж дээ?

-Хүн угаасаа хайр гэдэг юмныхаа учрыг ч ололгүй явж байгаад л хайртайгаа учирдаг. Би ч мөн адил хоёр хүүгийнхээ аавтай арван жилийн сургуульд сурч байх даа л үерхэж тоглож наадаж явaaд л ханилсан тийм хүмүүс. Тэгээд ч ер нь манайхан нэг л хүнийг сонговол тэр чигээрээ байдаг хүмүүс юм шиг надад санагддаг шүү.

-Ярилцсанд баярлалаа.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button