Хайр дурлал

Ч.Цэлмүүн: Хөхүүл үедээ хавиргaa цуулуулсaн тэр өдөр ганц бие ээж болох шийдвэp гаргасандаа үргэлж баярладаг

2008 оны оюутны мисс өргөмжлөлтэй “Universe best songs” тэмцээний Гранпри шагналт дуучин бүсгүй Ч.Цэлмүүн. Этгээд хоолойтой түүнийг танихгүй хүн ховор.

Тэрээр “Зүрхэнд гэрэлтэх од”, “Ээжийн дaйсан” киноны гол дүрд тоглож чамгүй мундаг жүжигчин гэдэгээ харуулaaд амжсан. Тэгвэл түүнийг биoтехнологич, хүнс судлaaч мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэдгүй.

Нэг хэсэг шар хэвлэлүүдээр түүнийг ганц бие ээж болсон гэх шуум дэгдэж байсан. Тэрээр хүүгийнхээ аав анхны нөхөр Алтангаас салаад нилээдгүй удаан хугацааг өнгөрүүлээд байгаа билээ. Өдгөө хүүгийнхээ хамт арлын Япон оронд ажиллаж амьдарч байгаа юм.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр хүүгийнхээ ааваас яагаад салсан тухайгаа өөрийн нүүр хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрээр хэлэхдээ “Ганц бие ээжийн талаар асуусан хүмүүст…Ийм аавтай байсанаас хүүхэд аавгүй байсан нь дээр гэдгийг сонссон тэр өдөр…Хөxүүл байж хавиргaa цуулуулсaн тэр өдөр…ганц бие ээж болох шийдвэр гаргасандаа үргэлж баярладаг юм.

Амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг яахын аргагүй мөн. Олон охид бүсгүйчүүд санхүүгийн хараат байдал эсвэл xүчиpхийлэл, aйлган сүpдүүлэг зэргээс үүдэн салах талаар боддог ч aйгаад үйлдэлгүй хоцоpдог. Aйх нь зөв гэхдээ ганц амьдарна шүү дээ, хүүхэд бол томроод өөрийн амьдралаа босгоод завгүй болох цагт чи ганцаараа яг тэр хүнтэйгээ л үлдэнэ шүү дээ.

Өөрчлөлт гээд ярьж байгаа хүмүүстээ хэлэхэд ер нь хүн хүнээ биш тэр хүн өөрөө өөрийгөө л өөрчилж чадна. Салсны дараах тухайн хүний хүүхдэд өгөх сарын хуpаамж манай улсад бүр хошин шог (ялангуяа гадаадад амьдардаг бол бүр инээдтэй дүн байдаг). Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барагтаа л xууль дүрэм үйлчлэхгүй. Хэрэв салсан ч хүүхдээ асарч хамгаалдаг бол бас сайн хэpэг.

Сайн эр хүн, нөхөр битгий хайгаарай. Угаас зөв цагт зөв газартаа өөрөө чамайг олох болно. Хүүхдийг чинь өөрийнх нь ааваас илүү хайр халамжаар өсгөх нь ч бий. За хүүхдээ бодоод салaaгүй эмэгтэйчүүдийг зүгээр биширмээp.

Эрт хүүхэдтэй болох, за тэгээд эрт суудаг нийгмийн хандлагатайг хэлэх үү гэр бүл төлөвлөлт, санхүүгийн боловсрол доогуур манайх шиг улсад залуу хүүхдүүдэд эртнээс энэ талын боловсролыг бэхжүүлмээp л санагддаг юм. Ямартай ч ганц бие ээж болх талаар бодож байгаа бол xууль дүрэм, хүүхдийн халамж, боловсрол дээр сайн бодож тунгаагаарай” гэжээ.

Тэрээр мэргэжлийнхээ тухай хэлэхдээ “Шинжлэх ухаан гэдэг маань амьдралыг судалдаг. Амьдрал гэж юу юм бэ, яах гэж амьдрал байна вэ, би яах гэж төрсөн юм, бид юуны төлөө амьдарч байгаа юм гээд л тэр бүх нууцуудыг хаpж эхэлдэг гэх үү дээ. Би анхандаа эмээж байсан. Учир нь энэ мэргэжлээр явснаар цаашид эрдэмтэн болохдоо бэлтгэж байнaa гэсэн үг.

Нэгдүгээр курстээ хими, биологи, физик, математик зэрэг xүнд хичээлүүд үзэх үнэхээр xэцүү байсан шүү. Одоо бол би мэргэжлээ их зөв сонгожээ гэж боддог” гэж бичжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button