Зөвлөгөө

Амьдралаа эерэгээр өөрчлөх энгийн алхмууд

Коронавирусийн улмаас бид улс даяараа 12 дугаар сарын 01-нийг хүртэл хатуу хөл хорионд байна. Тиймээс гэртээ байх, гэрээсээ ажиллах энэ хугацаанд хялбар хэдхэн зуршлыг өөртөө бий болгож, амьдралаа эерэгээр өөрчилцгөөе.

Өөрийгөө сорьж, амьдралаа өөрчлөх цаг бол ЯГ ОДОО юм.
Амьдралдаа эерэг өөрчлөлт хийхийн тулд саад тотгор, муу зуршилыг даван туулах хэрэгтэй.
Эхлээд хүлээн зөвшөөрөхөд хэцүү мэт санагдаж болох боловч амьдралд тань эерэг өөрчлөлт авчирах дараах алхмуудыг туршаад үзээрэй. Маш энгийн боловч үр дүн нь гайхалтай.

Өрсөлдөгч тань хийгээд эхэлсэн, эсвэл бодоод л сууж байгаа. Та өнөөдрөөс эхлээрэй.

1. Өглөө эрт босох

Өглөө эрт бусдыг босохоос өмнө орноосоо босох нь сурах болон ажиллахад таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Үүрийн 5.00 цаг бол хамгийн тохиромжтой цаг юм.

2. Өдрийг дасгал хийж эхлүүлэх

Үүр цайхад хөлөрсөн бие, зангирсан булчинтай байна гэж төсөөлөгдөхгүй байна уу? Гэхдээ дасгал хийх хамгийн тохиромжтой үе бол өглөө юм. Яагаад гэвэл завгүй гэж хоЙшлуулах боломжийг танд өгөхгүй. Хамгийн завгүй хүмүүс дасгал хийх цаг өөртөө гаргаж чадаж байхад та ч бас өөртөө цаг гаргаж чадна.

3. Хүйтэн шүршүүрт орох

Урт өдрийн төгсгөлд хүйтэн шүршүүрт орох тийм ч тааламжтай сонсогдохгүй байна уу? Гэхдээ эрүүл мэндийн судалгаагаар хүйтэн ус нь таны арьсыг сэргээж, стрессийг багасгахаас гадна цусны эргэлтийг нэмэгдүүлдэг.

4. Идэж буй хоол, хүнсэндээ анхаарах

Өдөрт идэж байгаа бүх хоолоо хянаж, дасгал хийх нь хүндрэлтэй байж магадгүй юм. Харин “MyFitnessPal” аппликейшныг ашигласанаар хоол хүнсээр дамжуулан өөрийн биед учруулж буй хор хөнөөлийн талаар олж мэдэхэд тусална. Өөх тос, сахарын хэрэглээгээ багасган, хангалттай шим тэжээллэг хоол хүнс идэх нь эрч хүчтэй, эрүүл байхад чухал үүрэгтэйг санаарай.

5. Шударга байх

Та дотны хүмүүстэйгээ шударга байж чадсан уу? Үүнийг хийх нь маш тааламжгүй зүйлүүдийн нэг байж болох ч таны хувьд хамгийн үнэ цэнтэй ч байж болох юм.

Үүнийг хийхийн тулд сайн зүйл хэлмээр санагдсан эсвэл өөрт таагүй сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсээ жагсаан бичнэ. Тэгээд тэдэнд сэтгэгдлээ бичин захиа илгээх хэрэгтэй. Хэрвээ та чин сэтгэлээсээ бичиж байгаа бол энэ үйлдэл тань сэтгэл хөдөлгөсөн үйлдэл байх нь дамжиггүй.

6. Тооцоотой байх

Авто засварын зардлаас эхлээд шарсан төмс авсан бүх зардлуудаа хэдэн сар тооцоод үзээрэй. Мөн банкны картаар биш аль болох бэлэн мөнгөөр тооцоо хийж болох зүйлүүдийг бэлэн мөнгөөр төлөөрэй. Та мөнгө тоолох зуураа, дахин бодох боломжтой. Та тооцоотой байснаар хэр их хуримтлал эсвэл банкны өрөө төлөх боломжтойг хараад гайхах болно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button