Зөвлөгөө

Залхуурлыг нэг минутын дотор ялан дийлэх Япон арга

Залхуурал бол орчин үеийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг. Хүн бүр л дараагийн даваа гарагаас амьдралаа шинээр эхэлнэ, гадаад хэл сурна, фитнест явна, гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж өөртөө амлалт өгч байсан болов уу.

Өдөр, хоног, сарууд өнгөрсөөр л… Залхуурал гэх мөнхийн дайсан бидний бүх хүсэл, эрмэлзлийг үгүй хийсээр… Япон улсаас гаралтай Кайдзен хэмээх аргын тусламжтайгаар бид залхуурлаа амархан ялан дийлэх боломжтой юм.

Кайдзен буюу “1 минутын зарчим”

Кайдзен хэмээх үг нь “кай” (өөрчлөлт) болон “дзен” (мэргэн ухаан) гэсэн үгүүдээс бүтдэг. Энэхүү Дорнын ухааны тусламжтайгаар хийх ёстой зүйлээ 1 минутын дотор хийж дусган залхуурлыг ялан дийлэх ажээ. Кайдзен бол бүхэл бүтэн философи, амьдралын ухаан бөгөөд бизнест ч, хувийн амьдралдаа ч амжилттай хэрэгжүүлж болохуйц арга юм.

Кайдзен, кайдзэн (яп. 改善, Kaizen; кайзен гэвэл өөр утгатай үг болно) – үйлдвэрлэлийн бүхий л үйл явц, боловсруулалт, бизнес, үйлчилгээ, удирдлага болон амьдралын бүхий л асуудлыг тасралтгүй шийдвэрлэх, шинэчлэн сайжруулахад чиглэсэн Япон ардын ухаан, философи. Уг аргын гол учир нь юунд байдаг вэ гэхлээр – зарцуулах хугацаа нь маш богино тул хүн хамгийн дургүй ажлаа ч гэсэн хурдан хийчихье гэж боддог: ганцхан минут шүү дээ! Дараа нь дуртай зүйлээ үргэлжлүүлж болно.

Кайдзен зарчим нь дараах таван “S”-д тулгуурладаг:

Seiri – цэмцгэр байдал

Seiton – эмх цэгц

Seiso– цэвэрч байдал

Seiketsu – стандартчилал

Shitsuke – сахилга бат

Өдөрт 1 минут ч болтугай хийх ёстой зүйлээ хийснээр хүн аажмаар өөртөө итгэлтэй болж, гэмших, өөрийгөө буруутгах мэдрэмжээсээ салан, амжилтын амтыг мэдэрч эхэлдэг. Амжилтдаа амташсан хүн 1 минутын ажлаа үргэлжлүүлэн хийж, 5 минут болгон уртасгана. Энэ байдлаараа ажилдаа гаршиж, маш их дэвшил гаргаж чаддаг.

 

Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Гол зарчим бол хийх ёстой ажлаа яг 1 минутын турш хий, гэхдээ өдөр тутам нэг ижил цагт. 1 минут гэдэг хамгийн залхуу хүний хувьд ч маш бага хугацаа тул хойш сууж, өөрийгөө өмөөрөх утгагүй санагдана. Гэдэсний таталт эсвэл планк хийх, нүдний дасгал хийх, хэдэн гадаад үг сурах – цаг хугацаа 1 минутын л хязгаартай тул эдгээр ажлууд хийхэд тун амархан санагдана. Тэр байтугай тааламжтай, сэтгэл ханамжтай мэдрэмж төрүүлнэ.

 

Таны үйлдлийн алгоритм ийм байна:

Устгах (Seiri Дэс дараалалд оруулах (Seiton) Цэвэрлэх (Seiso) Хэрэгжүүлэх (Shitsuke)

Жижиг ч гэсэн алхмуудыг хийснээр та аажмаар ажилдаа гаршиж, өндөр үр дүнд хүрч чадна.

 

Кайдзен аргыг хэрэгжүүлэхээр шийдсэн хүмүүст өгөх зөвлөгөө

Кайдзен зарчмыг бүх салбарт хэрэгжүүлж болно. Хамгийн чухал нь тогтмол хийж, үндсэн дүрмийг баримтлах.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button