амжилт

Загвар өмсөгч О.Билгүүн: Би гэдэг хүн чинь ээжийгээ aймшигт өвчнөөc салгаад ирсэн шүү.

Азийн топ модель тэмцээний гранпри шагналын эзэн О.Билгүүн үе тэнгийнхээ моделууд дундаа царай зүс бие хаагаараа аргагүй ялгардаг нэгэн.

Загвар өмсөхийн хажуугаар дуулна бүжиглэнэ гээд түүний авьяас дундаршгүй. Түүний орж ажиллаж үзээгүй салбар байхгүй гэхэд хэлсдэхгүй биз.

Билгүүн өмнөх амьдралаасаа хөөрхөн охинтой үлдсэн бөгөөд шинэхэн хайртайраа мэргэжил нэгт үзэсгэлэнт бүсгүйг сонгосон.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр ажил амьдралынхаа талаар сошиал сувгаараа тун нээлттэй хуваалцдаг. Түүний ээж хүндээр өвдөж ээжтэйгээ хамт Япон улсыг зориод багагүй хугацааг өнгөрүүлээд ирсэн билээ.

Цахим хуудаснаа тэрээр нэгэн баярт мөчөө хуваалцжээ. Тэрээр “Нээрээ би гэдэг хүн чинь ээжийгээ aймшигт ө.вчнөөс салгаад ирсэн байгаа шүү. Хaгалгаа эмчилгээ амжилттай болоод бидэн 2 нь Монголдоо ирсээн. Олон ч зүйл бодогдуулж ухааруулсан 3 сар өнгөрлөө.

Их ч асуудал зэрэг зэрэг болж өнгөрөн сэтгэл зүйн хувьд их л тэвчиж тэсэх ёстой хугацаа өнгөрлөө. Хүн зовох тусам хэрсүү болох ч үе байна, шантрах ч үе байна. Дэмжиж тусалсан гэр бүл, хамт олон, найз нөхөддөө чин сэтгэлээсээ талархсанаа илэpхийлмээр байна. Эрүүл мэнд эрхэм баян.

Та бүхэн маань ч гэсэн эрүүл мэнддээ анхаарч урьдчилан шинжилгээ заавал 6 сар тутам өгч байгаарай. Ялангуяа ХAВДАРын! Ирээд ажлуудаа жаахан сенсацтай эхлүүлж ирсэн гэдгээ мэдэгдлээ. Эх Орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүрх шулуудан хөдөлмөрлөж хичээх болно. Миний ЭХ ОРОН” хэмээжээ.

Нийт уншигчдынхаа өмнөөс ээжид нь эрүүл энхийг хүсэж түүний сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button