Аз жаргал

Реппер Roockie: Хайрт хонгорхон гэргийдээ ээлжит бэлгээ барьжээ…..Атаархмаар юмаа…

Реппер Roockie жүжигчин өхөөрдөм хөөрхөн Г.Золзаяа нар хайрын романс үүсгээд багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ. СУИС-ийн оюутан байхдаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүтээл “Шүрэн бугуйвч” киноны гол дүрд тоглож, олонд танигдсан жүжигчин Э.Золзаяа “Sound of kiss” хамтлаг хүртэл байгуулж явсан aвьяаслаг бүсгүй.

Жүжигчин Б.Тамиртай үерхэж, Цэгц-Үжин нэртэй хөөрхөн охиноо төрүүлснээр ажил амьдралаа нь жигдэрсэн түүний хувьд, дууны уран бүтээлээ дахин үргэлжлүүлээгүй юм.

Харин сургуулиа төгсөөд чөлөөт уран бүтээлч болох үедээ охиныхоо аав Б.Тамираас салсан жүжигчин бүсгүй маань сүүлийн үед дэлгэцийн томоохон уран бүтээлүүдэд хүч үзэх болжээ.

Сүүлийн үед уран бүтээлдээ эрчтэй орж ёстой л олны анхаарлыг татаад авсан тэрээр хэсэг ганц бие ээж тодотголтой явсан. Тэгвэл шинэхэн амрагтайгаа учиpсан цаг саяхан.

Түүний найз залуу нь насаар дүү реппер Мөнхбагана буюу Roockie. Реппер Roockie өөрөө дууныхаа үг аяыг нь зохион дуулдаг. Багануурын гаралтай гэнэ лээ. Тэрээр маш халамжтай романтик нэгэн.

Сошиал орчинд ч тэр амьдрал дээр ч олны анхааралд байдаг хосуудыг дагагчид нь нүд цавчилгүй ажигладаг. Тэгвэл реппер Roockie өөрийн цахим хуудаснаа нэгэн баярт мөчөөсөө хуваалцжээ.

Тэрээр аав ээж болж байгаа баярт мөчөө хуваалцан саяхан хүүхдийнхээ эхоны зургийн хамт нийтэлсэн билээ.

Тэгвэл өнөөдөрхөн реппер Roockie хайртай бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьжээ. Тэрээр энэ эмэгтэйн зураг таалагдаад хэвлүүлээд ханан дээрээ тавьчлаа хэмээн өөрийн цахим хаягаараа дамжуулан хэлжээ. Үнэхээр мэдрэмжтэй романтик бүх талаараа хайрыг мэдрүүлж чаддаг сайхан залуу юмаа.  Нийт уншигчдынхаа өмнөөс хосууддаа аз жаргал хүсэе. Ингээд тэдний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button