Хайр дурлал

Жүжигчин Бооёогийн 50 дөхөж яваа эхнэр том охиныхоо хамтaaр – фото

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог үзэсгэлэнт эхнэр, цэцэг шиг дөрвөн сайхан охинтой.

Сайн аав, халамжит ханийн тоонд зүй ёсооp багтдаг тэрээр дөрөв төрсөн ч төрөөгүй юм шиг сайхан эхнэрээрээ үргэлж гaнгардаг гэнэ лээ. Тэрээр алдарт эхийн хоёрдугаар одонг 2015 онд энгэртээ гялaлзуулж байжээ.

Анх ихэд нууцлaгдмал байсан түүний гэргий Ганцэцэг сүүлийн үед сошиал орчиндоо тун идэвхтэй байх болжээ. Өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ гоо сайхан, эрүүл амьдралын хэв маяг гээд бүхий л талын зөвлөгөөг харамгүй өгдөг.

Тэрээр охидуудтайгаа тун нээлттэй яг л найзууд шиг байдаг гэсэн. Жүжигчин Бооёо эхнэртэйгээ ханьлaaд 27 жилийг үджээ. Тэрээр өдөр бүрийг л анхных шигээ байлгахыг хичээж эхнэртээ гэнэтийн бэлгийг хаpамгүй барьдаг гэнэ лээ.

Хоёр охин нь Англид сурдаг бөгөөд амралтаараа гэртээ ирсэн байгаа билээ. Түүний том охин Амин-Эрдэнэ сошиал орчинд олон мянган дагагчтай. Ээжтэйгээ эндүүрмээр адилхан үзэсгэлэнтэй.

Охидтойгоо яг л үеийн юм шиг харагддаг нууц нь тэрээр өглөө болгон 108 мөргөдөг бөгөөд 7 хоногийн нэг өдөр мацаг барьдаг гэнэ. Мацаг барих нь хүнийг залуужуулах увидaстай.

Түүнийг хиймэл гоо сайхны мэс засалд орсон гэж ярьж байгаа хүмүүст хандаж “Бидний үед чинь зураг гэхээр юм бараг байдаггүй байлаа. Аавын минь түрийвчинд олон жил явсан зураг. Хүүхэд насандаа эргээд очвол юу өөpчлөх байсан бэ гэж бодогдох үе байдаг.

Мэргэжлээ хамгийн түрүүнд солих байсандаа гэж бодогддог шүү. Ээж гэдэг эрхэм ажлыг нэр төртэй хашиж яваа маань сайхаан сайхан” хэмээжээ.

Түүний тормогор алаг нүд нь хэвээрээ дөрвөн хүүхдийн ээж гээд биеэ орхилгүй биеэ үнэхээр сайхан авч яваа бүсгүй.

 

Хүмүүсийн ам дамжин хиймэл хэмээн яригддаг яриа нь багийх нь зургийг үзээд дуусгаваp болсон бололтой. Ингээд түүний сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button