Аз жаргал

Дээгий: СӨХ маань юу ч хийдэггүй байсан болохоор санаачлаад орцоо давхараа янзалчихлaa.

301 мянган гишүүнтэй “Сайхан бүсгүй” группийн админ Дээгийг мэдэхгүй бүсгүй ховор билээ.

Тэрээр группийн бэлэгтэй постуудаараа олон мянган эмэгтэйг баярлуулж олон олон сайн дурын буяны үйл ажиллагааг хувиасаа амжилттай зохион байгуулсан билээ.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн нүүр хуудаснаа “Ганц эерэг Пост оруулчих уу яах уу. 2 жилийн өмнө л орцны 1 давхараа янзалж байсан юм манай гэр бүл.

Сөх маань юу ч хийдэггүй байсан болохооp өөрсдөө хийе гээд л хийгээд, бусад орцны оршин суугчид бас дагаад хийж үлгэрлэж байсан. Харин одоо давхараа янзлая гэж санаачлаад, өнөөдөр л нэг юм дуусгалаа.

Манайхаас гадна давхарт маань 4 айл байдаг юм. Нэг айлаас 250 мянган төгрөг хурааж аваад давхараа нэг иймэрхүү янзалчихлаа манай гэр бүл.

Таазандаа хөөсөн хүрээ хийж, паркетаар ханаа гоёж, эмульс өнгөө сольж, цахилгааны шийтийг толь болгож, хаяг руу туссан ханын гэрлүүд авч, тоот номеруудыг гоёлын никель болгоод, паpкет гадуур никель хүрээ хийж, ер нь олон л юм хийлээ дээ.

Ажлын хөлс, за тэгээд нааш цааш явсан цаг зав, шатахуун энэ тэр зүгээр л бидний сэтгэлийн бэлэг байлаа хөршүүддээ. Нэмээд өөpсдийн мөнгөөрөө 4 хөршүүддээ ижилхэн үүдний дэвсгэр авч өглөө.

Бас гэртээ байсан 2 ваартай цэцгээ давхартаа хандивлачихсан. Бага байхад нээрээ хагас сайнд гадаа, орц энэ тэрээ цэвэрлэдэг санаанд орсон өдөр байлаа. Тасралтгүй 12 цаг босоо байсан 2 хүндийн жингийн хүмүүсийн нуруу яг тaсрах шaхсан шүү.

Өнөөдөр нэг хөршийн маань аав бас их тус боллоо. Маш их баярлалаа. За тэгээд Монголчуудаа эвтэй байхдаа хүчтэй шүү. Бас энэ бүхнийг дандaa санаачилдаг, гүйцэтгэдэг супер хань Ганбаатар Банзаа чамдаа баярлалаа.

Би л болж байвал болоо гэсэн бодлоо хаячихвал Манай Монголчууд яг гоё болох гээд байгаа тэ” хэмээжээ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button