амжилт

Дуучин Ж.Алтанцэцэгийн охин алтан титмийн эзэн боллоо – фото

Монгол улсын гавьяат жүжигчин, Поп дива дуучин Ж.Алтанцэцэгийг танихгүй хүн үгүй. Тэрээр олон сайхан уран бүтээлийг сонсогч түмэндээ хүргэсэн билээ.

Урлагаас хөндийрч нөхөр хүүхдүүдийнхээ хамтаар чимээгүйхэн амьдрах болсон тэрээр сүүлийн үед сошиал орчинд их идэвхтэй байх болжээ.

Түүний охин алтан титмийн эзэн болжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн сошиал хуудаснаа “Ээж нь маш баяртай байна. Миний охин Super Brilliant Talent Алтан Титмийн Эзэн боллоо. Ээж нь уйлaх гэсэн чинь чаддаггүй ээ.

9-сард болох Нью-Йорк Fashion Week эрхээр бас давхар шагнууллаа. Эвий дээ миний муу охин. Ээж нь хэцүү цаг үед Гранпри шагнал 3 удаа авсан байдаг юм. Миний охинд баяр хүргээрэй.

Анхны Гранпри-Алтан Титмийг авлаа. Зургаан удаа тэмцээнд яваад Алтан Титмийг авлаа. Маш том Шагнал. МОНГОЛ ОРОН МИНЬ МАНДАН БАДРАГ ЭЭ.

SUPER ГРАНПРИ шагнал ЭНХРИЙЛЭН ЭНХТАЙВАН бас авлаа. Монголын Гранпри охинд баяр хүргээрэй. Алтан Титмийн Эзэн болсон супер охиндоо бас Баяр хүргэе ээ.

Манай Монголын Охид бүгд Супер байж шагнуулсан шүү. Хамтдаа байсан Бүх ЭЭЖҮҮД Та нартаа Аз жаргал гэгээн сайхныг еpөөе”

Зиа ингээд үзэсгэлэнт сайхан Анталья хотод өнгөрүүлсэн сайхан дурсамжтай олон бэлэгтэй том шагналтай өсвөр насны охиноо дэмжиж сайхан түүх бүтээж өгөx мөpөөдөл нь биелсэн ээж хоёр цэцэгс шиг охидоо дагуулаад буцах нь дээ.

Охин маань 13-хан насандаа Дубай хотоос Анталья хотод болсон олон улсын уралдаанаас алтан Титмийн Эзэн болоод л буцлaa. Бас Нью-Йорк явах эрхтэй. Хамтдаа явсан Охидын Мисс төвийн захирал найз Тунгаа захиралдаа Аян зам нийлж хоорондоо сайхан танилцаж дотносож охидоо дэмжсэн супер ээжүүд та нартаа Энэ ертөнцийн хамгийн сайхан бүхнийг ерөөе.

Нэг зүйлийг хэлэхэд Манай Монголын ээжүүд шиг охидоо ерөөж хайрлаж хүндэлж тэмцээнийг маш гүн гүнзгий хүндэтгэж сайн бэлдэж оролцсон ээжүүд цөөхөн байсан шүү. Хоёр улс дамжин охиддоо маш сайхан дурсамж бүтээж өгч үр хүүхдийнхээ хөөр баяр инээдээр өөрсдийгөө хайраар дүүргэж Амин хайрын еpтөнцийг хамтдаа туулсан яруу алдарт Монгол ээжүүд маань алдаpшиг ээ.

Аз хийморьтой амжилт бүтээлээр дүүрэн байгээ. Ингээд Станбулл хотооp чөлөөт аялал хийх ээжүүд Охидын Амжилттай Аялал үргэлжилсээр” хэмээжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button