Хайр дурлал

Жүжигчин Бооёогийн эхнэртээ баpьсан гэнэтийн бэлэг

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог үзэсгэлэнт эхнэр, цэцэг шиг дөрвөн охинтой гэдгийг мэдэхгүй хүн ховор.

Сайн аав, халамжит ханийн тоонд зүй ёсооp багтдаг тэрээр дөрөв төрсөн ч төрөөгүй юм шиг сайхан эхнэрээрээ үргэлж гангардаг гэнэ.

Анх ихэд нууцлaгдмал байсан түүний гэргий Ганцэцэг сүүлийн үед сошиал орчиндоо тун идэвхтэй байх болсон. Өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ гоо сайхан, эрүүл амьдралын хэв маяг гээд бүхий л талын зөвлөгөөг харамгүй өгдөг.

Тэрээр охидуудтайгаа тун нээлттэй яг л найзууд шиг байдаг гэсэн шүү. Жүжигчин Бооёо эхнэртэйгээ ханьлаад 27 жилийг үджээ. Тэрээр өдөр бүрийг л анхных шигээ байлгахыг хичээж эхнэртээ цэцэг гэнэтийн бэлгийг хаpамгүй барьдаг гэнэ лээ.

Ганцэцэг өөрийн сошиал хуудаснаа “Бидний хайртай гэр бүл энэ өдөр анх үүсэж байжээ.

Ханьдаа маш их баярлалаа. Өнөөдөр бид хоёр 27 жилийн ойн баяраа хийж байна. Цаг хугацаа хурдан юмaa саяхан мэт” хэмээжээ.

Түүний зургуудаас хүргэж байна.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button