Зөвлөгөө

Эрүүл мэндэд ач тустай өглөөний 5 дадал зуршил

Өглөө босоод цөөн хэдэн зүйлийг дадал болговол та эрүүл мэнддээ маш их хөрөнгө оруулах болно. Маш энгийн бөгөөд цаг хугацаа шаардахгүй. Хамгийн гол нь, үр дүнд хүрэхийн тулд тогтмол хийж зуршил болгох хэрэгтэй. Хийж эхэлсэн л бол өдөр болгон хий, ямар нэгэн шалтгаанаар бүү алгас. Таны 5 минутыг л авах ба эцэст нь маш их ашиг тус өгнө. Танд хэрэгтэй зүйл: ус, нимбэг, зөгийн бал, идэвхжүүлсэн нүүрс, устөрөгчийн хэт исэл. 1. Хэл цэвэрлэх Өглөө босоод шүдээ цэвэрлэдэг үү? Тийм гэж найдаж байна. Шүдээ цэвэрлэхээс өмнө хэлээ цэвэрлэхийг санал болгож байна. Эртний хүмүүс хэлээ цэвэрлэдэг байжээ. 10-р зууны Авецинна энэ тухай дурьдсан байдаг бол энэтхэгийн йогийн номуудад ч байдаг. Хэлээ цэвэрлэхэд дараах тусгай багаж хэрэгтэй, мөнгөөр хийсэн байвал бүр л сайн. Хэлний угаас үзүүр хүртэл хэлээ гэмтээлгүйгээр өнгөрийг зөөлөн цэвэрлэж авна. Хэл цэвэрлэснээр ямар үр дүнд хүрэх вэ? Хэлэнд цугларсан хорт бодисыг биеэс гадагшлуулна, мөн хуримтлагдсан нянг устгах ажээ. Хэлэнд цугларсан нян болон өнгөр нь амны эвгүй үнэр гарах гол шалтгаан болж байдаг. Амтлах чадвар нэмэгдэнэ. Хэл сайн цэвэрлэх багажийг сахлын иргүй хутгаар орлуулж болно.

2. Аяга халуун ус уух Бага зэргийн нимбэгийн шүүстэй халуун бүлээс ус ууна. Цэвэршүүлсэн ус (дэлгүүрээс авч болно эсвэл урьд орой нь гоожуурын ус аяганд хийгээд хонуулаарай) – халаана, буцалгахгүй шүү. Хагас эсвэл бүтэн аяга байсан ч болно. Нимгэн хэрчсэн нимбэг эсвэл шүүсийг нь шахаад хийж болно. Хоол идэхээсээ 30 минутын өмнө бага багаар ууж дуусгана. Ашиг тус нь юу вэ? Биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулахад нөлөөлнө, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж өглөөний хоолонд бэлдэнэ. Бодисын солилцоог сайжруулна. Нимбэгтэй ус элгийг сайн цэвэрлэдэг. Нимбэг нь элгэнд хуримтлагдсан хорыг ялгаруулахад туслах бол ус гадагшлуулахад нөлөөлнө. Нимбэгийн шүүсэнд маш их хэмжээний эрдэс бодис, амин дэм агуулагддаг кали, магни, кальци, фосфор, натри, төмөр, каротин-0,01 мг, В1 амин дэм– 0,04 мг, В2 амин дэм – 0,02 мг, В5 амин дэм – 0,2 мг, Вб амин дэм– 0,06 мг, Вс амин дэм – 9,0 мг, С амин дэм– 40-70,0 мг, РР амин дэм-0,1)

3. Хоолноос өмнө халбага зөгийн бал Хоол идэхээсээ 5 минутын өмнө халбага зөгийн бал идээд араас нь бүлээн ус уугаарай. Тавих ганц л шаардлага бий: сайн чанарын зөгийн бал. Нэгдүгээрт, цэвэр байх ёстой, хоёрдугаарт, сахарын талст үүсч хэт удаан хадгалагдаагүй шинэ зөгийн бал байх ёстой. Ашиг тус нь юу вэ? Зөгийн бал – амин дэм болон эрдэс бодисоор баялаг, глюкоз болон фруктозын эх үүсвэр тул тархийг цэнэглэнэ. Вирус болон нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд байнга хэрэглэснээр дархлааг дэмжинэ. Биеийн ерөнхий хүчийг нэмэгдүүлэх тул та өдрийн турш ажлын ачаалал даах чадвартай байна. Зөгийн бал – хөгшрөлтөөс хамгаална. Зөгий тэжээдэг хүмүүс эрүүл саруул, урт удаан насалдгийн нууц нь энэ ажээ.

4. Идэвхжүүлсэн нүүрс Өглөөний цайгаа уугаад нэг ширхэг идэвхжүүлсэн нүүрс уугаарай. Уг бэлдмэл нь биед байгаа бүх хорт бодисыг өөртөө татах бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй цөөн тооны эмний нэг юм. Архины хордлого, хоолны хордлого тайлах, биед хуримтлагдсан хорт бодисыг өөртөө шингээнэ. Нүүрс нь өөрөө хүний биед шингэхгүй тул гэдэс ходоодонд ямар нэгэн муу сөрөг нөлөө үзүүлэхгүй. Өтгөнөөр биеэс бүрэн гадагшилдаг бэлдмэл юм. Өдөрт нэг л ширхэгийг ууна, хэмжээг хэтрүүлж болохгүй.

5. Устөрөгчийн хэт ислээр амаа зайлах Өглөөний цайны дараа ус болон устөрөгчийн хэт ислийн уусмалаар амаа зайлна. Устөрөгчийн хэт исэл эмийн сангуудад хямдхан зарагддаг, өргөн хэрэглээтэй эд дээ. Ам зайлах уусмал бэлдэх арга: 3%-ийн хэт ислийн 10 дуслыг 50 мг цэвэр буцалгаагүй усанд хийж найруулна. Хэт ислийн хэмжээг болгоомжтой заасан хэмжээгээр л хийнэ, эс бөгөөс амны хөндийг түлэх аюултай шүү. Ашиг тус нь юу вэ? Шүд, буйлны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Энэ уусмалаар амаа зайлдаг хүмүүс шүдний эмнэлэг гэж бараг мэдэхгүйтэй адил, тэд ээлжит үзлэгт л орох гэж очдог. Амнаас үнэртэх эвгүй үнэр арилна. Шүд цагаан болно.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button