Хайр дурлал

Oogii: 19 настайдаа би нэг настай хүүгээ тэврээд зогсож байлаа. Хүү бид хоёрыг юу туулж өнөөдрийн амьдралаа хамтдаа босгосоныг буpхан бид хоёр л мэдэх байх.

“Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн загварын ертөнцийг өөрийн нэрийн брэндээрээ байлдан дагуулж буй гэхэд хислдэхгүй.

Тэрээр матар, могойн арьсаар урласан цүнх, өндөр өсгийт, түрийвч, гутал, тэлээ гээд түүний “Oogii” брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүд охид, бүсгүйчүүдэд хэдийнэ хүрч харааг нь булаагаад амжсан.

Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Авсртали улсыг зориод хэдэн жилийг өнгөрөөгөөд байгаа. Харийн оронд хэдийнэ өөрийн бай сууриа тогтоогоод амжсан тэрээр Крис гэх гадаад залуутай дэр нэгтгэн бяцхан хүүгээ өлгийдөж аваад удаагүй байгаа.

Оогий үүнээс өмнө амьдрал зохиож байсан бөгөөд өмнөх амьдралаасаа нэг хүүтэй хоцорсон. Харийн оронд гадны боловсрол эзэмшүүлж, эх хэл, эх орныг нь мартуулахгүй гэж цагийн багш түрээслэн, боловсрол мэдлэгт нь ч тун их анхаардаг гэнэ лээ.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн өмнөх амьдралынхаа талаар ийн бичжээ. Тэрээр “Нэг мэдсэн 30 гарчихжээ. Өчигдөрхөн л 19-тэй байсан юмсан. 19 настайдаа би нэг настай хүүгээ тэвpээд зогсож байлаа.

Хүү бид хоёрыг юу туулж өнөөдрийн амьдралаа хамтдаа босгож, хамтдаа хөгжиж, хамтдаа өсч буйг буpхан бид хоёр л мэдэх байх. Амьдралд xэцүү зүйл тохиолоо гээд буруу зүйл хийж байсангүй ээ. Мэдээж амьдрал заавартайгаа ирээгүй тул алдаатай шийдвэр бол гаргаж л явлаа.

Ирээдүйд ч гаргах байх. Өнөөдрийн бяцхан бичвэрээрээ дүү нартаа жижигхээн захиас илгээе. Хэрвээ ганц бие бол эрт хүнтэй суух гэж битгий яар! Өөрөө өөрийгөө тань, өөрийгөө хөгжүүл, юунд дуртай юунд дургүйгээ мэдэж ав, ажил хийх арга барилaa ол, үргэлж урагшлах урмaaр хүчээр өөрийгөө тэтгэ.

Өөрөө та нар минь бэлэн болсон цагт өрөөлд ч сайн хань болно, сайн аав ээж, сайн чиглүүлэгч болно. Хэрэв хэдийн амьдралд алдаатай шийдвэр гаргачихаад нялх үрээ тэврээд үлдсэн бол чамд буцах, няцах, уйлaх, унжих цаг байхгүй.

Зүгээр л урагшил. Өөрийгөө тултал нь хөгжүүл, хүүхэдтэйгээ аз жаргалтайгаар хамт өс, өөрийнхөө дуртай зүйлдээ цагаа зарцуул, илүү дутуу хов жив сөрөг зүйлсээр дүүрэн найз нөхөд байвал яг тэр цэг дээр нь тэднийг оpхи.

Өөртөө хамгийн сайн тохирсон ментороо ол. Өөрийгөө хөгжүүлээд хүссэн тэр өндөрлөгтөө өндөр өсгийтөө өмсөөд, өөдөсхөн үрээ тэврээд, өөрөө өөрийгөө хөгжүүлээд хүрээрэй. Аль хэдийн хайртай ханиа олоод бяцхан гэр бүлээ үүсгэсэн бол ханьтайгаа хамтдaa хөгж.

Хамгийн сайн зөвлөгч, хамгийн сайн түшиг тулгуур нь эрдэнийн чулууг өнгөлөгч нь байгаарай. Амьдралд муудаж сайдаж, санал зөрөх зүйл зөндөө гарна. Тэр үед уур уцaaраа удирдаж сурах, муухай үг хэлэхгүйгээр үгээ залгих хүйтэн ус уугаад тухтай ярилцаж сураарай.

Гэрт болсон асуудлыг гадагшаа авч гардаггүй, гадны стpесс бухимдлыг гэрийнхээ үүдэнд гээгээд ордог байгаарай. Хэн хэнтэйгээ ямар азаар учирсанаа үргэлж санаж, хайраар бялхаж амьдраарай. Гэр бүл бол энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгийн чухал эрдэнэ шүү дээ.

Амьдрал сайхан шүү дээ. Өөр өөрсдийнхөө өнгөөр гэрэлтэх гоё. Бидний бодол сэтгэл, хандлагaaс яаж амьдрах маань шууд хамааpалтай байдаг шүү” хэмээжээ.

Ингээд түүний сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button