Хүмүүс

Хaкухo Даваажаргал Япон дахь Монголын анхны тэрбумтaн боллоо

Мэргэжлийн сумогийн ёкозуна Хакухо М.Даваажаргал сумогийн түүхэн дээд амжилтыг эвдэж, Геннисийн номонд багтсан хүчтэн. Аав Ж.Мөнхбат аварга үндэсний бөхийн наадамд зургаан удаа түрүүлж, Монгол Улсын анхны олимпийн медалийг авчирсан монголчуудын хайртай бөх. Аав Мөнхбатыг нь аатай бөх гэдэг бол Хакухог аавтайгаа харьцуулахад даруухан, зөөлөн зантай гэдэг. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа Хөдөлмөрийн баатар цол олгосон. Япон Улсын мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон тул дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байна гэж тайлбарлаж байлаа.

Анх Даваажаргал Япон улсыг зориход сумо бөхийн дэвжээ хатуухан угтжээ. Туранхай т.униа м.уутай өсвөр насны хүүг Кёкүшюзан олон дэвжээний багшид санал болгосон боловч 60 кг жинтэй, 1.75 м өндөртэй, японоор нэг ч үг хэлж чаддаггүй хүүг хэн ч шавиа болгохыг хүссэнгүй. Харин Кёкүшюзан Батбаяр “Аав нь олимпийн мөнгөн медальтай, үндэсний бөхийн аварга” гэж у.хуулсаар буцахын урьд өдөр дэвжээнд нь хүлээлгэж өгчээ. Сумогийн их аварга, олон дээд амжилтыг эвдэж яваа Хакухо Даваажаргалыг алдар нэр, амжилт, түүнийг дагасан м.өнгө, б.ооцоо ихэсэн.

Япончууд 2014 онд Хакухо Даваажаргалыг монгол м.өнгөөр тооцвол 400 гаруй т.эрбумаар үнэлэгдэнэ гэсэн тоог гаргажээ. Японы хэвлэлд ёкүзона Хакухог “Арлын орон дахь Монголын т.эрбумтан” гэсэн нийтлэлийг хэвлэсэн. Энэхүү нийтлэлд түүнийг Токиогийн төв хэсэгт ”Р.ёогикү К.окугикан” ордны ойролцоо К.иншичёо хэмээх газарт эхнэр, хүүхдүүдтэйгээ тэнгэр баганадсан барилгуудын нэг “Tower manshion’’-д амьдардаг гэжээ. Энэ байр Япондоо хамгийн үнэтэйд тооцогддог б.аячуудын амьдардаг өргөө гэнэ. Хахукогийн амьдардаг байр л гэхэр Монгол мөнгөөр 10 т.эрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэнэ.

Тэнд голдуу залуу одод э.лит орон сууцыг сарын нэг сая иенээр хөлслөн амьдардаг гэж бичжээ. Энэ нь монгол мөнгөөр 17 сая 550 мянган төгрөг гэж тооцож байлаа. “Сумимото рингён” гэх зэрэг олон пүүс компаний рекламанд тоглож дунджаар 300 мянга орчим иен олж түүнийгээ Мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос Ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг байна. Энэ мөнгө нь монгол ханшаар 50 сая орчим төгрөг гэнэ. Үүнээс гадна Хакухо Даваажаргал башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын м.өнгө болох олон сая иен х.алаасалдаг гэжээ.

Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд Японы мод боловсруулах үйлдвэрийн эзний охин Саяко Вадо. Ёкозүна Хакухо Хоккайдог сурталчлах элч төдийгүй тэндхийн цагаан будааг “Хакухо” нэрээр нэрлээд худалдаанд гаргаж сурталчилгааны хөлс авдаг байна. Хакухо 2010 оны хоёрдугаар сарын 21-нд Токиогийн төвд байрлах “Prince” зочид буудалд хуримаа хийсэн.

Хуримд Хакухогийн гэр бүлээс гадна түүнийг мэргэжлийн сүмод хөтлөн оруулсан Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нарын 70 орчим зочид гэр бүлийн хамт Монголоос уригдан очжээ. Тэд монгол дээлээр ижилсэж, их аваргын хуримыг чимсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлж байлаа. Хакухо “Сумо” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Рюүо Санчирболдтой х.алз ш.ирүүн бэлтгэл хийдэг байлаа.

Тэр бас адилхан Монгол бөгөөд нэг жилийн өмнө ирсэн байсан. Бэлтгэлийн үеэр бид хоёр з.одолдож байгаа юм шиг л ан мана, ач тач үзэлцдэг байлаа. Өдөр бүр ахмад бөхчүүдэд д.ээрэлхүүлэн, ну.лимсаа дуслуулан байж бэлтгэлийг доод тал нь гучин минут хийдэг байсан. Тэгж байж л өдий хүрсэн гэж боддог доо” гэж ярьж байжээ. Тэрчлэн аавынхаа тухайд 2020 онд болох Токиогийн олимпийг аавтайгаа хамт үзэхээр мөрөөддөг тухайгаа ярьж байсан ч аав нь е.ртөнцийн м.өнх б.усыг үзэж, 2020 оны цар та.хлаас болон хойшилж х.арамсалтай нь хүсэн хүлээсэн наадмаа хамтдаа үзэж чадаагүй. Японы сэтгүүлчид Хакухогоос иргэншлээ солих талаар их асуудаг.

Ёкокуна Хакухо “Сумогийн тэр олон орны бөхчүүдийн цаана эх орон, ард түмэн нь өндөлзөж байдаг. Гэтэл тэр хүмүүсийн хувьд иргэншлээ солино гэдэг бол асар хүнд асуудал. Соль гэхээр л сольчихдог зүйл биш л дээ. Нэн ялангуяа, манай Монголчуудын хувьд бүр ч хэцүү. Бид чинь бахархах түүхтэй их гүрний, дэлхийд зартай эзэн хаадын үр сад. Аавыгаа амьдад тэгж нэр, нүүрийг нь барахгүй юмсан гэж боддог” гэж Хакухо хариулсан байдаг юм. Хэлсэндээ хүрч аавыгаа б.у.рхан болсноос хойш, дэвжээний эзэн болохын тулд иргэншлээ сольсон билээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!