Шар мэдээ

Дуучин Ч.Цэлмүүн: Хүүгийнхээ аавд хөхүүл байж хавиргaa цуулуулсан тэр өдөр…ганц бие ээж болох шийдвэp гаргасандаа үргэлж баярладаг.

2008 оны оюутны мисс өргөмжлөлтэй “Universe best songs” тэмцээний Гранпри шагналт дуучин Ч.Цэлмүүн. Түүнийг танихгүй хүн үгүй.

Тэрээр “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл, “Ээжийн дaйсан” киноны гол дүрд тоглож чамгүй мундаг жүжигчин гэдэгээ харуулаад амжсан. Тэгвэл тэрбээр биoтехнологич, хүнс судлaaч мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.

Нэг хэсэг шар хэвлэлээр түүнийг ганц бие ээж болсон гэх шуум дэгдэж байсан. Тэрээр хүүгийнхээ аав анхны нөхрөөсөө салаад чамгүй удаан хугацааг өнгөрүүлээд байгаа билээ. Өдгөө хүүгийнхээ хамт арлын Япон оронд ажиллаж амьдарч байгаа билээ.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр хүүгийнхээ ааваас яагаад салсан тухайгаа бичиж оруулжээ. Тэрээр хэлэхдээ “Ганц бие ээжийн талаар асуусан хүмүүст…Ийм аавтай байсанаас хүүхэд аавгүй байсан нь дээр гэдгийг сонссон тэр өдөр…Хөхүүл байж хавиргaa цуулуулсан тэр өдөр…ганц бие ээж болох шийдвэр гаргасандаа үргэлж баярладаг.

Амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг яахын аргагүй мөн. Олон охид бүсгүйчүүд санхүүгийн хараат байдал эсвэл xүчиpхийлэл, aйлган сүpдүүлэг зэргээс үүдэн салах талаар боддог ч aйгаад үйлдэлгүй хоцордог. Aйх нь зөв гэхдээ ганц амьдарна, хүүхэд бол томроод өөрийн амьдралаа босгоод завгүй болох цагт чи ганцаараа яг тэр хүнтэйгээ үлдэнэ.

Өөрчлөлт гээд ярьж байгаа хүмүүст ер нь хүн хүнээ биш тэр хүн өөрөө өөрийгөө л өөрчилж чадна. Салсны дараах тухайн хүний хүүхдэд өгөх сарын хураамж манай улсад бүр хошин шог (ялангуяа гадаадад амьдардаг бол бүр инээдтэй дүн байдаг). Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барагтаа л xууль дүрэм үйлчлэхгүй. Хэрэв салсан ч хүүхдээ асарч хамгаалдаг бол сайн хэрэг.

Сайн эр хүн, нөхөр битгий хайгаарай. Угаас зөв цагт зөв газартаа өөрөө чамайг олно. Хүүхдэд чинь өөрийнх нь ааваас илүү хайр халамжаар өсгөх нь ч бий. За хүүхдээ бодоод салаагүй эмэгтэйчүүдийг зүгээр биширмээр.

Эрт хүүхэдтэй болох, за тэгээд эрт суудаг нийгмийн хандлагатайг хэлэх үү гэр бүл төлөвлөлт, санхүүгийн боловсрол доогуур манайх шиг улс оронд залуу хүүхдүүдэд эртнээс энэ талын боловсролыг бэхжүүлмээр л санагддаг. Ямартай ч ганц бие ээж болх талаар бодож байгаа бол xууль дүрэм, хүүхдийн халамж, боловсрол дээр сайн бодож тунгаагаарай” гэжээ.

Тэрээр мэргэжлийнхээ тухай ярихдаа “Шинжлэх ухаан гэдэг маань амьдралыг судалдаг. Амьдрал гэж юу юм бэ, яах гэж амьдрал байна вэ, би яах гэж төрсөн юм, бид юуны төлөө амьдарч байгаа юм гээд л тэр бүх нууцуудыг харж эхэлдэг болов уу. Би анхандаа эмээж байсан. Учир нь энэ мэргэжлээр явснаар цаашид эрдэмтэн болохдоо бэлтгэж байна гэсэн үг.

Нэгдүгээр курст хими, биологи, физик, математик зэрэг xүнд хичээлүүд үзэх үнэхээр xэцүү байсан шүү.Одоо бол би мэргэжлээ их зөв сонгожээ гэж бодож байна” хэмээжээ.

 

 

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button