Аз жаргал

3 ихэр охидын ээж О.Сэлэнгэ: Эхо-д анх харуулахад нэг нь том нөгөө нь жижиг цэг байсан. Тэгээд л…..

Гурван ихэр үрсийнхээ инээмсэглэлийг харж амьдралаас аз жаргалыг мэдэрдэг М.Нанзаддоржийн гэр бүлийг энэ удаад онцолж байна.

Энгэртээ гурван ихэр цэцэг тэвэрсэн гоо үзэсгэлэнтэй ээж бол О.Сэлэнгэ. Тэд оюутан ахуй цагтаа танилцаж ханилаад багагүй хугацааг өнгөрүүлсэн тэдний том хүүг Н.Есүй гэдэг. Тэрээр ээжийнхээ баруун гар найдвартай туслагч гэсэн шүү.

Бүх юм эндээс эхэлжээ. Тэрээр 8 настай бондгор хүү ээжтэйгээ хамт сургуульруугаа алхаж явахдаа охин дүүтэй болмоор байна гэж хэлжээ. Хүүгийнхээ үгийг сонссон Сэлэнгэ гэртээ ирээд тестээр үзэхэд хоёр зураас гарсан байна. Гадаадруу явж сурах төлөвлөгөөтэй байсан тэд хэн нэгэнд яаран хэлэхийг хүссэнгүй.

Аав ээждээ хэлэхгүй чимээгүй явчихья гэж шийджээ. Эхний ээлжинд эхо-нд харуулахаар очиход хоёр цэг л харагдаад байна. Та хоёр өөр эмнэлэгт үзүүлээрэй гэж зөвлөөд гаргажээ. Эмчийн хэлсний дагуу өөр эмнэлэгт очиж үзүүлэхэд нэг нь том цэг нөгөө нь жижиг цэг байна. Яваандаа шимэгдээд алга болчихно ганц л хүүхэд байна гэжээ.

Хоёул гэртээ хариад хоорондоо ярилцаж. Хоёр ихэр хүүхэд байсан бол гоё байхгүй юу гэж хэлэх эхнэрийгээ тайвшруулж томд нь хоёр жижигт нь нэг хүүхэд байгаа байх гэж нөхөр нь хэлжээ. Ханийнхаа үгийг сонсч Надаас яалаа гэж гурван ихэр төрөх вэ дээ. Эргэн тойронд ихэр байхгүй гэж ярилцаад унтацгаав.

Маргааш өглөө нь том хүүгээ үзүүлж байсан Өнөрөө эмч дээрээ очжээ. Эмч нухацтай удаан үзэж сууснаа Хүүшээ баяр хүргэе ихрүүд байна. Том дотор нь хоёр. Нэг эсийн нэг байна гэжээ. Гурван ихэртэй болжээ. Хорин жил эхоны эмч хийхдээ анх удаа гурван ихэр харж байна гээд эмч маань их билэгшээсэн гэсэн.

Ийнхүү 2020 оны 3 сарын 21ны өдөр 1860, 1960, 2160 граммтай гурван ихэр цэцэгс ээж аавдаа ирсэн юм. Ихрүүдийг эсэн мэнд төрүүлэхийн тулд хийсвэр хагалгаа хийх заалттай байсан ч эхний хүүхэд нь зөв байрлалтай байжээ. Тиймээс ЭХЭМҮТ зөвлөлдөж эхийг нь өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргажээ. Төрөхийн өвдөлт маш их ядарсан ч шүд зуун тэсвэрлэж эмч нарынхаа ачаар эсэн мэнд амаржсан юм.

Ханиа төрөхийг хүлээж айж баярлахыг гурван удаа мэдэрсэн Нанзаддорж гурван удаа уйлжээ. Баярын нулимс нь хатаж амжаагүй байхад дараагийнхаа охиныг тэсэн ядан хүлээх нь түгшүүртэй санагдсан гэдгээ тэрээр учирлав.

Охидыг эмнэлгээс гарснаас хойш жилийн хугацаанд Нанзаддорж гэртээ ихрүүдийгээ харж асрах ажилд ханцуй шамлан оржээ. Эхний зургаан сар шөнө цурам хийх завдалгүй өнгөрчээ. Жин багатай төрсөн учир асаргаа их шаардана. Хоёр биенийхээ харцнаас ядарч байгаагаа ойлголцдог ч хэн хэнийх нь амнаас ядарлаа гэх үг унахгүй.

Нанзаддорж охидуудаа ой хүргээд ажилдаа оржээ. Залуу гэр бүлийн хувьд ажил хийхгүй бол амьжиргаанд нь асуудал тулгарна. Гурван ихрийн хэрэглээ өндөр. 800 граммтай хуурай сүү нэг л өдөр болно. 50 гаруй мянган төгрөг. Хүүхдийн мөнгө цалинтай ээжийн тэтгэмж хаанаа ч хүрэхгүй. Сэлэнгэ “Монгол улс хүн амаа нэмэх бодлого баримталдаг гэдэг. Гэтэл бодит байдал дээр ихрүүдийг дэмжсэн бодлого ховор. Ядаж аавуудыг нь цалинтай чөлөө олгодог болоосой.

Эмэгтэй хүн болж төрсөний эрхэм дээд гавьяа бол энгэртээ Эхийн Алдар одон гялалзуулах билээ. Хоёр дахь төрөлтөөрөө дөрвөн хүүхэдтэй болох ховор хувь тохиол. Төрийнхөө ордонд орж Монгол улсынхаа ерөнхийлөгчөөр энгэртээ одон зүүлгэх мөчид хайрт хань хөөрхөн үрсээрээ хамгийн их бахархжээ.

Өнөөдөр гурван ихэр гүнжийн хоёр насны төрсөн өдөр тохиож байна. Нийт уншигчдынхаа өмнөөс эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button