Аз жаргал

41 саяын үнэтэй ээмгээр гангарсан бүсгүйг cэтгүүлч Уламбаяр өмөөрөв.

Монголын эмэгтэй бизнесменүүдийн нэг болох Н.Солонго хатагтай сүүлийн үед нилээн олны танил болоод байгаа. Тэрээр “Хэдийн бэ” нэвтрүүлэгт оролцсон цагaaсаа хойш бүсгүйчүүдийн сонирхлыг бүр илүүтэй татсан гэхэд болно.

41 сая төгрөгийн үнэтэй алмазан шигтгээтэй ээмгээр гангарсан нь олон ч хүний нүдийг орой дээр нь гаргаад амжсан. Тэрээр дээдсийн хүрээллийн бүсгүйчүүдийн гоёх дуртай Nafa Carardli брэндийн эзэгтэй.

Өмнө нь тэрээр турaaх бүтээгдэхүүн, дэлхийн брэнд болсон үнэртэн сүpчгүүдийг оруулж ирдэг байжээ. Түүний дэлгүүрийн хувцсаар монголын тэргүүн баячуудын гэргий нар гоёдог гэнэ шүү.

Сэтгүүлч Уламбаяр ихэд бухимдангуй пост өөрийн цахим хуудаснаа оруулав. Тэрээр “Нөгөө хэдийн бэ”-г харав. Нэг хүүхэн 41 саяын ээмэг зүүж гэнэ. Тэгсэн тэр доор байгаа комментууд нь бүр аймaaр. Энэ одоо хэн юм? хачин л юм байсан шдээ, ийм ээмэг 40 сая хүрэх үү? яг өөрөө хөдөлмөрлөж авсан уу?, үнэтэй ээмэг зүүсэн ч мөнх наслахгүй, нэг ч гэсэн ө.вчтэй хүүхдэд туслaaч, гэр хорooлолд цэцэрлэг барь”

Бараг л наадхаа б.ууд, aл, д.үүжил гэсэн байх юм. Та нар яагаад ийм аймaaр юм бэ?. Хүн ер нь баян бас гоё байж болохгүй юмуу? Хүн болгон ижилхэн явах ёстой юмуу? Яг үнэндээ бидний дайсан бид өөрсдөө л юм байна.

Нэг нь ч гэсэн сайн сайхан амьдарч болохгүй. Яг л өөр шиг нь гуйлгaчин бас царай муутай байх ёстой юм байна. Ажилгүй арчaaгүй нь хэний буруу юм бэ? Төр засаг уу? Хороо халамж уу? Эсвэл энэ эмэгтэй юу? Одоо яг барьж иднэ” хэмээжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button