Хүмүүс

Т.Бат-Оргил: Ээж хүн яах вэ дээ, жаахан юманд л баярлана. Т.энэг намайг хажууд нь байх төдий л түүнд аз жаргал юм. Тэрнээс улсын баатар, дэлхийн баян болоод ч тийм их гавъяа болж чадахгүй биз

Тэр бол Төрболдын Бат-Оргил. Гэхдээ түүнийг Төрийн соёрхолт, АЖ Н.Сувдын ууган хүү Т.Бат-Оргил гэдгээр хүмүүс илүүтэй таних билээ. Нийгмийн бараан саарал асуудлуудын талаар тод дуугарах болсон тэрбээр цахим сүлжээний идэвхитэй хэрэглэгч. Олон компани, байгууллагад зөвлөхөөр ажиллахын хажуугаар нийгмийн чанартай нийтлэлүүдээрээ цахим ертөнцөд олны анхаарал татаад буй.

Тэгвэл Т.Бат-Оргил өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ээжийгээ баярлуулах сан гэж их л бодох юм. Сая нэг завшаан гарч хэд хоног хамт хөдөө явлаа. Ээж хүн яах вэ дээ, жаахан юманд л баярлана. Т.энэг намайг хажууд нь байх төдий л түүнд аз жаргал юм. Тэрнээс улсын баатар, дэлхийн баян болоод ч тийм их гавъяа болж чадахгүй биз” хэмээн нийтэлжээ.

Т.Бат-Оргилтой суусны дараа охидууд намайг дагавар хүүхэдтэй, хөгшнөөр дууддаг байлаа

Төрийн соёрхолт Н.Сувдын хүү Т.Бат-Оргилын эхнэр Н.Батцэцэг

Жинхэнэ ихэмсэг оршихуй, бардамнал гэж юу юм бэ?

– Энэ бол өрөөл бусдаас хамааралгүй амьдрахдаа бусдад таалагдах гэж бус зөвхөн өөртөө таалагдах гэж амьдардаг, өөрийнхөөрөө оршдог тэр сэтгэл юм. Энэ бол агуу сэтгэл, агуу хүний нэг мөн чанар гэж болно. Энэ удаагийн “Гранд би” булангийн зочин чухамдаа өөрийнхөө ертөнцөд дэндүү ихэмсэг, бардам оршдог, илэн далангүй, эр зоригтой ярьдаг хүчирхэг нэгэн бодгаль. Энэ бол хатагтай Н.Батцэцэг. Түүн шиг баггүй, үнэн, хүчирхэг ярилцагч маш ховор байдаг, яг л өдрийн од шиг. Зургаан жилийн өмнө Төрийн соёрхолт Н.Сувдын хүү, тодруулбал хатагтай Н.Батцэцэгийн нөхөртэй ярилцсан минь нэг ийм мэдрэмж төрүүлж байв. Тэгэхэд жинхэнэ элит, жинхэнэ сурвалжит гарал угсаа гэдэг гадаад төрх төдийгүй дотоод сэтгэлийн гоо сайхан, оюунлаг дээд түвшний үзэл санаанд нуугдаж, энэ нь үеэс үед өвлөгдөн уламжлагддаг юм байна гэж өөрийн эрхгүй бодож байв. Ийм бодол тээхэд хүргэсэн тэр эрхэмсэг, сурвалжит ноёнтны гэргий бас л тийм энгүүн хэрнээ ялгуун нэгэн аж.Манайхны бусдаас үнэнээ нуудаг, амьдралаа гоёчилдог /энэ нь үнэндээ жижиг ард түмний үндсэн зовлон/, үргэлжид баг өмсөж бусдад таалагдах гэж амьдардаг арга ядсан араншин түүнд алга. Хэтэрхий шударга, хэтийдсэн үнэн чанар түүнийх. Товчхондоо тэд үнэхээр бие биенээ олсон, энэ насанд зөвхөн маханбодийн түвшинд бус оюун санааны дээд түвшинд биесээ олж ханилсан амрагууд юм байна. Ийм тохиолдол олон байгаасай, аль болох.

– Ингэхэд хатагтай Н.Батцэцэг хэзээ ч, хаана ч ярилцлага өгч байсангүй. Н.Сувдын хүү, ерээд оны Монголын “Жентельмэн” Н.Бат-Оргилын эгчмэд гэргий /тэд 5 насны зөрүүтэй/, 2 дагавар хүүхэдтэй байхдаа суусан, бизнес эрхэлдэг мөн бас Н.Бат-Оргил ноёнтны тодорхойлсончлон гайхалтай дотоод сэтгэлтэй, бусад охидод байдагггүй гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэх мэдээлэл, мэдрэмж л надад байсан. Тэгэх тусмаа түүний дотоод сэтгэлийг нээхсэн, гоо үзэсгэлэн нь хаанаа ямар хэлбэрээр оршдог юм бол гэсэн бодол сэтгэлийн мухарт байсан хэрэг. Нийгэм массын бус чухамдаа элит хүрээний, тодорхой түвшнийхний таашаадаг гоозүй, гоо сайхны мэдрэмж өвөрмөц, арай гүнзгий түвшинд байдгийг ч та энэ ярилцлагаас ойлгох болов уу. Ингээд бичээд байвал би хэт магтсан, хэт тал зассан юм шиг санагдаж магад. Гэхдээ дотоод сэтгэл, сэтгэлгээний гоо сайхны ертөнцөд эрх дураар, өөрийн тааваар зорчих ийм хүмүүс олон байдаггүй учраас нэгэнт тааралдсных, ярилцсных үг хайрлахгүй үнэнээ хэлсэн минь энэ.

Би Бат-Оргилын хүүхэлдэй болохыг хүсдэггүй

– Таныг Бат-Оргилын гэргий, бизнесмэн хатагтай гэхээс илүүг бид мэддэггүй. Хоёулаа танилцъя?

– Нэр Н.Батцэцэг, бага нас Дарханд өнгөрсөн. Багадаа гадаад хэл их сонирхдог байсан ч аав, ээж маань тооны сургуульд оруулсан. Одоо бодоход тэр үеийнхий сэтгэхүй их өөр байж. Улаан шугамын дээр жагсаж, ямар нэг дээд сургуульд орох нь нэр төрийн асуудал байлаа. Би тооны хичээлд угаас сонирхолгүй учраас ёстой яваагүй, дараа нь жил нь Орос хэлний дээд рүү орж, 1991 онд төгссөн. Сургуулиа төгсчихөөд Багшийн их сургуульд мэргэжлээрээ багшилж байсан. Дараа нь “Вавилон” хэлний төв нээж, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байсан нь Улаанбаатартаа анхдагчдын тоонд ордог. Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд удалгүй, 2 жилийн дараа гэр бүлээрээ Америк явсан.

– Таныг гайхалтай дотоод ертөнцтэй, сэтгэлийн нас нь цэл залуухнаараа гэрэлтэж гийсэн гэргий хэмээх сайхан халуун үгстэй сайхан магтаалыг анх нөхрөөс тань сонсч, танилцаж байлаа. Тэр цагаас хойш яагаад ч юм танилцаж, дотоод ертөнцийг нь уудалж нээхсэн гэдэг сэтгүүлч мэргэжлийн амбиц явсаар өнөөдөр уулзах завшаан тохиож байна. Харин хэр нээлттэй ертөнц байж, гоо сайхнаа дэлгэхийг ёстой би таашгүй. Та илэн далангүй, чин сэтгэлээсээ ярилцана гэж амалж чадах уу?

– Би ерөнхийдөө нээлттэй хүн. Гэхдээ яриасаг хүн биш. Шулуухан ярьдаг. Бодит амьдралыг нууж, гоёчилж, юу ч болоогүй юм шиг байж чаддаггүй. Бас public-т дургүй. Олны өмнө гүйгээд байх таатай санагддаггүй. Болж өгвөл Оргилтой гадуур хамт явахгүй байхыг хичээдэг. Инээдтэй бөгөөд харамсалтай нь Оргилтой явахаар таниад, ганцаараа явахаар танихаа больчихдог. Үүнийг бас ойлгодоггүй. Тийм учраас би өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй бас хэн нэгний хараанд өртөж, бас хэн нэгэнд саад болохгүй тааваараа амьдрах дуртай.

– Тэгвэл даруу, бүрэг хүн гэж ойлгож болох уу?

– Даруу бүрэгдээ биш л дээ. Пабликт дургүй гэдэг маань ялангуяа манай нийгмийн паблик эрүүл биш гэж би хардаг. Юм бүхнийг гадна талаас нь үнэлдэг. Хүний доторхыг өнгийж харахдаа муу. Ямар гутал өмсчихсөн байна, ямар ээмэг зүүж, ямар цүнх, шубатай байна гэж хардаг. Хэнтэй хамт явж байгаа нь бас сонин. Цаашилбал, утасны дугаар, машины номер маш чухал. Хэнд хэрэгтэй юм бэ? Би бусдад харагдах гэж, таалагдах гэж амьдрах юм уу? Тийм ч учраас би Оргилын уригдсан юм болгонд явдаггүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд гэхээс Оргил ихэвчлэн ганцаараа явдаг. Би хүүхэлдэй болохыг хүсдэггүй.

– Та засалт гэж битгий бодоорой, үнэхээр таалагдаж байна. Хоосон пабликт дургүйгээ ил шулуухан тунхагласан таныг би хамгийн ихэмсэг, бардам эмэгтэй гэж тодорхойлмоор санагдлаа. Хатагтай Батцэцэгийн энэ араншин, сэтгэлгээний соёл таны мөн чанарт байсан зүйл үү, эсвэл Америкийн нийгэм гэх мэт гадаад хүчин зүйл нөлөөлсөн үү?

– Өнөөдрийн Батцэцэг хорь, гучин жилийн өмнө байсан гэж би хэлэхгүй. Би өөрчлөгдсөн. Амьдарч байгаа орчны нөлөөлөл намайг өөрчилсөөр ирсэн. Хүүхдүүд их нөлөөлж байна. Тэд эргээд бидний хүмүүжүүлэгч болдог юм байна.Манайх ер нь их нээлттэй гэр бүл. Хүүхдүүд бид хоёртой их дотно үзэл бодлоо хуваалцдаг. Бид хоёрын зүгээс ч ямар нэгэн ш.ахалт, д.а.рамтгүйгээр саналаа хэлж, шийдвэрээ тэд өөрсдөө гаргадаг.

– Нээлттэй гэснээс илэн далангүй байх, нээлттэй байх хоёр бараг нэг зоосны 2 тал гэж болохоор. Ихэнх монголчуудад байдаггүй, байсан ч маш их комплекстэй энэ араншингийн талаар би их гайхаж явдаг юм л даа. Үнэн бодит амьдралаа бусдаас тас нуудаг. Энэ нь нэг харахаар бусдад таалагдах гээд худлаа яриад эсвэл нуугаад байгаа ч юм шиг, нөгөө өнцгөөс нь харвал илэн далангүй, үнэн байснаараа ялагдаад байгаа ч юм шиг. Энэ сэтгэлгээ нүүдэлчдийн нэг үндсэн араншин юм уу эсвэл жижиг хүн амтай нийгмийн бие биеэсээ хэт хамааралтай амьдардаг сул талын тусгал юм уу?

– Аль аль нь гэж бодож байна. Нүүдэлчид бие биеэсээ хол, өртөөлж амьдардаг байсан. Нэг хүн ирэхээр бүгдээрээ тойрч суугаад сонин сонсдог. Үүгээрээ “г.оссип” /х.ов ж.ив/ яриад сурчихсан юм шиг ээ. Нөгөө талаас цөөхөн хүн амаас шалтгаантай нь үнэн. Намайг хараад мэдэхгүй юм гэхэд тэрний тэр, энэний энэ гээд мэдчихдэг.Хүний нандин н.ууцыг бусдад задруулах нь өр хатуу сэтгэл юм

– Та хэр нууцлаг хүн бэ?

– Ялангуяа эмэгтэйчүүд хувийн амьдралаа нуух хандлагатай байдаг учраас та ингэж асуугаад байх шиг байна. Миний хувьд би их сонин хүн. Миний сэтгэл хөдлөл бүхнийг шийддэг. Сэтгэл хөдлөөд, яримаар байвал би чамтай ч юмаа ярьчихна. Тэр хүн намайг ойлгоно гэж бодож байвал тэр ярих хүн нь заавал миний насаараа үерхсэн найз, төрсөн дүү байх албагүй.

– Би хүнийг өөр шигээ боддог. Хүн надад амьдралаа ярих юм бол намайг тэр хүн ойлгож байна гэж үнэлээд ярьж байна гэж би хүлээж авдаг. Хэн нэгэн дотоод сэтгэлээ нээнэ гэдэг их нандин юм шүү дээ. Тиймээс аль болох сэтгэлийг нь хуваалцаж, яаж тусалж болох вэ гэж ханддаг. Тэгээд тухайн үедээ л сонирхоно уу гэхээс маргааш нь мартчихдаг. Бүр ор тас. Гэтэл яг энэ зангаасаа болж алдаж байсан удаатай. Итгэж, сэтгэлээ нээж ярьсан зүйлсээ хэзээ хойно хэдэн сарын дараа хэн нэгэн ондоо хүний амнаас сонсоход а.й.маар сэтгэгдэл төрдөг юм билээ. Яаж хүний тийм нандин зүйлийг ширээний яриа болгож чаддаг юм бэ? Маш их сэтгэл ө.вдөж байсан. Тэндээс том су.ргамж авсан. Өөрөөр хэлбэл, гол шалтгаан нь бараг энэ байх гэж бодож байна. Хамгийн гол нь ихэнх хүмүүст хүний сэтгэлийг ойлгох, аливааг нандигнах, чухалчлан эрхэмлэх сэтгэл, хүн чанар маш их дутагдаж байна. Яагаад энэ хүн надад нарийн, нандин юмаа ярьж байна гэдэг тэр сэтгэлийг үнэлж, ойлгохгүй байна л даа. Энэ бол их хатуу сэтгэл. Бид өр зөөлөн биш байна гэж би хардаг.

– Та ингэхэд хэр ш.үтлэгтэй вэ?

– Тэгтлээ ш.а.шин ш.үтдэггүй. Ерөнхийдөө б.у.рхан нэг гэж боддог. Тэр нь Б.у.дда байна уу, а.л.лах байна уу, сонин биш. Хүн яавал зөв амьдрах вэ, хаашаа гишгэх нь зөв бэ гэдгээ мэддэг, н.үгэл, бу.янаа ялгаж харж чаддаг байхад л хангалттай гэж би боддог. Харамсалтай нь өнөөгийн нийгмийн шашны тухай ойлголт тун харамсалтай, бүдэг байна. Үндсэндээ бол ш.а.шин нийгэмд байх ёстой, хэрэгтэй зүйл. Нийгмийг хүмүүжүүлэх чухал үүрэг ш.а.шинд байдаг. Яагаад өнөөдөр манайд жу.даг гэдэг юм байхгүй болчихов? Сайхан м.уухай, зөв буруугийн зааг ялгаа яагаад ийм б.үрхэг болчихсон юм? Энэ бүхэн ё.с с.уртахууны хэм хэмжээг зохицуулагч ш.а.шин, түүнийг ш.үтэж буй хэлбэр нь буруу байгаатай холбоотой юм биш үү? Хүмүүс тун ч их ш.үтлэгтэй байх юм. Бүгдээрээ Г.андан руу цувраад, номоо уншуулаад, б.у.рхан бүтээлгээд байгаа хэрнээ Г.андан руугаа хараад ш.ээ.дэг. Үүнийг юу гэж ойлгохоо мэддэггүй. Хэт өнгөц, итгэл б.ишрэл нь хүртэл х.уурамч байгаа юм биш үү? Нийгмийн иймэрхүү амьдралын өнгө зураг үнэхээр э.мзэглүүлдэг.

Я.вдалтай нөхрөө уу.чилсныг нь ухаантай, с.алсныг нь т.энэг хүүхэн гэж тодорхойлдогийг ойлгодоггүй

– Хоёулаа баахан у.лс т.өр, нийгмийн сэдвээр ярилцлаа. Одоо үндсэн сэдэв рүүгээ оръё. Сонгосон нөхрөөр нь бүсгүй хүний өөрийгөө үнэлэх ү.нэлэмжийг тодорхойлж болно. Таны нөхөр тухайн үедээ ёстой нийгмийн од байлаа. Сайхан залуу өргөмжлөлт, дээр нь Төрийн соёрхолт Н.Сувдын хүү. Энэ өнцгөөсөө та чамгүй өндөр үнэлэмжтэй, өөрийгөө сайтар хүндэтгэж мэддэг эмэгтэй бололтой. Миний таамаглал зөв үү?

– /бодолхийлэв/. Яг ч оносон тодорхойлолт гэж чадахгүй нь. Хувь тавилан байсан байхаа. Би Оргилтой суухдаа 2 охинтой байсан юм. Аззаяа 8, Энхзаяа 4 настай байсан. Энэ жил бид хоёрын 20 жилийн ой болж байна. Бид хоёр юуны түрүүн сууна, амьдарна гэж анхнаасаа ярилцаагүй. Танилцаад, үерхээд явж байсан. Оргил хүүхдэд их хайртай хүн. Үндсэндээ би Оргилын юуг хамгийн ихээр эрхэмлэдэг гэвэл миний хоёр охинд жинхэнэ эцгийн хайр гэж юу байдгийг амсуулж өсгөсөн. Түүнээс биш Сувдын хүү байна уу, Бат-Оргил гэдэг нэр алдартай хүн байна уу, тэр надад үнэхээр сонин байгаагүй, одоо ч сонин биш. Хэрэв тэр нь чухал байсан бол би одоо хаана л бол хаана Оргилыг дагаад салбайгаад явж байхгүй юу /инээв/.

– Анх танилцаж байсан үеэ дурсаач?

– Их сонин танилцаж байсан. Би тэгэхэд оюутан байсан юм. Нэг өдөр хичээлээ таслаад ангийнхантайгаа их сургууль дээр явж байгаад Ганболдтой таарчихгүй юу. Ганболд нь миний танил. Ганболд Оргилтой зогсож байсан. Тэгээд Ганболдтой мэндлээд, Оргилтой танилцаад өнгөрсөн. Оргил жийнсэн яак өмсчихсөн, толгойгоо бандаанаагаар боочихсон, ямар сонин залуу вэ ухааны юм бодоод өнгөрсөн. Өмнө нь нэг харж байсан нь 93 онд циркт болсон “Жентелмэн” тэмцээнийг тэр үед үерхэж байсан залуутайгаа хамт үзэж, найз залуу маань Оргилыг таньдаг, кассетыг нь авч өгөх үү гэж байсан юм. Тэгтэл 7 хоногийн дараа Ганболд утасдаж, хоолонд урилаа. Өдрийн хоолны цаг өнгөрч, оройн хоолны цаг болж байхад Ганболд, гэрээ заагаад өгчих, очиж авъя гэлээ. Гэтэл Ганболд биш Оргил ирсэн. Ганболд чамайг аваад ир гэнээ гээд. Тэгээд л том охиноо аваад Оргилтой хамт таксинд сууж Сансарт айлын гэрт ирлээ. Тэр нь Оргил бид хоёрын анхны байр л даа. Оргил, манай оффис гэж танилцуулж байна. Тэгээд том өрөөнд охинтойгоо хамт суугаад л байлаа. Сонгодог хөгжим яваад, Оргил хөгжмийн тухай яриад л, охин маань явъя гэж шалаад л сонин байдалтай суугаад байсан. Ганболд байдаггүй, хоол ч байдаггүй. Ганболдыг асуусан чинь гал тогоонд хоол хийж байна гэлээ. Тэгж байснаа Оргил, Ганболд биш би чамайг урьсан юм, танилцья гэж бодоод, Ганболдод хэлээд бид хоёр ийм арга зохиосон юм, уучлаарай гэсэн. Тэгж анх бид хоёр танилцаж байсан. Тэгэхэд 3-р сар байсан, 7-р сард нэг гэрт орсон доо.

– Одоо үед бол бараг байхгүй болчихсон гоё түүх байна. Тийм хурдан хугацаанд ойртож дотносоход нөлөөлсөн зүйл юу байсан бол?

– Оргил маш сайн сонсогч. Үзэл бодлоо тулгадаггүй, харин миний зүгээс яаж дэмжлэг үзүүлэх вэ гэж хүний төлөө байдаг нь таалагдсан.

– Тэгвэл таны юу нь түүнд хамгийн ихээр таалагдсан гэж та боддог вэ?

– Мэдэхгүй ээ. Оргилоос асууж ч байгаагүй юм байна. Би их маяггүй хүн, байгаагаараа байдаг, хэлбэр, жүжиггүй гэх үү дээ. Магад энэ чанар таалагдсан байж болох юм. Оргил ер нь хүнийг өнгөнөөс үнэлдэггүй, дотооддоо хэн бэ гэдгийг хардаг хүн.Яг үнэндээ Оргилыг надтай суучихна гэж бодоогүй

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!