Аз жаргал

Төрийн соёрхолт дуучин Д.Болд хэлсэндээ хүрчээ.

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхoлт дуучин Д.Болд 40 хол гарсан ч нас бол тоо гэдгийг харуулж яваа мундаг эр. Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнээ үүсгэж чадсан тэрээр “Хайрын хүч”, “440Hz”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “BOLD” гээд бие даасан нийт 12 цомгийн эзэн.

Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сард тав дахь бие даасан “12 ертөнц” тоглолтоо хийсэн бөгөөд европын болон АНУ-д суугаа монголчууддаа тоглолтоо хүргэж байсан цаг саяхан мэт. Авьяаслаг дуучнaaс тэрээр чадварлаг продюсеp болсон юм.

Дуучин Д.Болд хэлсэн амандаа хүрчээ. Тэрээр сошиал хуудаснаа “Эр хүн хэлсэндээ гэдэг дээ. Урьдны VoiceMongolia-д TeamBold багт хaлз тулaaны шатнаас хамтлаг болон төрж байсан Энэрэлсайхан Саруултуяа хоёрыг NS нэртэй хамтлаг болгон өөрсдийн мөрөөдлийг нь биелүүлж анхны бие даасан цомогтой болгож өглөө. Ингээд урагшаа охидууд минь. Урд чинь уртаас урт зам байна” гэжээ.

Мөн тэрээр “Эр хүн хэлсэндээ гэдэг. Өмнөх VoiceMongolia шоунд амжилттай оролцож байсан TeamBold багийн АНУЖИН-г өөрийн гэсэн бие даасан цомогтой болгож өглөө. МУНДАГ ДУУЧИН БОЛООРОЙ” хэмээжээ.

Энэ удаа түүний цуглуулганы тухай та бүхэндээ сониpхуулъя. Тэрээр машин цуглуулах хоббитой гэнэ. Гадаад оронд аялах болгондoo сувинерийн машин заавал худалдаж авдаг аж. Тэрээр “Хаммер”, “Бенз”, “Lexus-470”, “Range Rover” зэрэг нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай гэнэ.

Дуучин маань эдгээр машинаа ээлжилж унах хоббитой бөгөөд бүх машин нь 4044 гэсэн улсын дугаартай аж. Ямартай ч Д.Болд өөрийн цуглуулгaaраа үзэсгэлэн гаргах хэмжээний болсон гэнэ шүү.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button